Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа. Хөтөлбөрийн хүрээнд 2016-2018 оны хооронд төсөлд хамрагдах эрх бүхий байгууллагуудын 2 хүртэлх нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулж “Эрх зүйн магистр”-ын зэрэг олгоно.
Хөтөлбөрт тавигдах шаардлага:
- Монгол улсын иргэн байх
- 2016.04.01-ний байдлаар 22-39 настай байх
- Бакалаврын зэрэгтэй байх (Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг дүүргэсэн байх)
- Төсөлд хамрагдах байгууллагын үндсэн ажилтан байх /Төсөлд хамрагдах байгууллагын жагсаалтыг цахим хуудаснаас харна уу/
- Бакалаврын зэрэг хамгаалсанаас хойш, тус хөтөлбөрийн бүртгэл хаагдах өдрийн байдлаар төрийн албанд 2-оос дээш жил ажилласан байх
- Гадаад орны тэтгэлгээр магистрын зэрэг горилоогүй байх
- Англи хэлний өндөр мэдлэгтэй байх (TOEFL-ийн 500 болон түүнээс дээш оноо авах түвшний мэдлэгтэй байх)
Бүртгэлийн маягт болон их сургуулийг тухай мэдээллийг JDS хөтөлбөрийн албан ёсны цаим хуудсаар http://jds-scholarship.org/country/mongolia/ орж үзнэ үү.
Хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа 2015 оны 10 дүгээр сарын 16-ны өдөр дуусах бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан хүмүүс сонгон шалгаруулалтанл оролцох талаараа 2015 оны 09 дүгээр сарын 01-ний дотор нэрсээ, 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор холбогдох материалаа тус тус бүрдүүлж Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст ирүүлнэ үү.
ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛГАА,
ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ХЭЛТЭС