Австрали Улс Монголд сүүлийн 20 гаруй жилийн турш хөгжлийн дэмжлэг туслалцааг үзүүлсээр иржээ. Энэхүү туслалцааны тулгын чулуу нь Монголчуудыг Австралид сургах боломжоор хангадаг урт хугацааны сургалтын тэтгэлгүүд юм. Австралийн сургалтын тэтгэлгүүд нь Монгол Улсын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг анхаарч, ард түмэн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх нэг арга зам юм. Монгол дахь Австралийн Тэтгэлгүүд хөтөлбөр 2013 оны долдугаар сарын 1-нээс зорилтот …
Tag Archives: тэтгэлэг
January, 2017
April, 2016
-
14 April
БНХАУ-ын Мужийн болон Засгийн газрын тэтгэлэг
БНХАУ нь бусад улс орнуудтай улс төр, нийгэм соёл, боловсрол, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хятад улсад сурах хүсэлтэй олон улсын оюутнуудад жил бүр тэтгэлэг олгодог билээ. БНХАУ-ын Боловсролын яамны харъяа Хятадын Тэтгэлгийн Консул /China Scholarship Council/-аас олон улсын оюутнуудын материалыг хүлээн авдаг бөгөөд Хятадын 279 их сургуулийн Шинжлэх ухаан, Инженерчлэл, Газар тариалан, Эрүүл мэндийн Шинжлэх ухаан, Хууль, Эдийн …
February, 2016
-
15 February
БНСУ-ын засгийн газрын магистр, докторын тэтгэлэг зарлагдлаа
2016 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны өргөдөл материалыг 2016 оны 3 дугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд хүлээн авах батус хөтөлбөрт нийт 5 хүнийг сонгон шалгаруулах тул сонирхож буй оюутнууд дээрх хугацаанд БНСУ-ын Элчин сайдын яаманд материалаа ирүүлнэ үү. Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан журмыг 2016 KGSP-G Application Guidelines (Korean/English) гэсэн хавсралтаас үзэхийг хүсье …
November, 2015
-
21 November
Азийн Хөгжлийн банкны тэтгэлэгт хөтөлбөр
Азийн Хөгжлийн банкны тэтгэлэгт хөтөлбөр нь 1988 оноос Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж эхэлжээ. Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Азийн хөгжлийн банкны гишүүн хөгжиж буй орнуудыг чадварлаг боловсон хүчнээр хангах зорилготой юм. Тус гишүүн орны залуучууд Австрали, Шинэ Зеланд, Хонг Конг, Япон, Энэтхэг, Сингапур, Тайланд зэрэг орнуудад Эдийн засаг, менежмент, шинжлэх ухаан, технологи болон улс орны хөгжилд хувь нэмрээ …
-
20 November
БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийн 2016 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа
БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийн 2016 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа. Тэтгэлэг: Сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө. Суралцах хугацаа: Нэг жил/ хагас жил Даатгал: Оюутнууд БНСУ-д ирэхээсээ өмнө даатгалд хамрагдсан байх ёстой. Хэрэв БНСУ-д даатгал хийлгэвэл дунджаар жилийн 150,000 вон болно. Үүнд ердийн эмчилгээ, эм, хагалгаа болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үнэ багтсан. Шүд болон гоо сайхны ажилбар хамаарахгүй. Бүрдүүлэх материал: …
-
9 November
Сургалтын төлбөртөө нэмэр болгох тэтгэлгүүд…
Энэ хичээлийн жил улсын хэмжээнд 99 их дээд сургуульд 169 мянган оюутан элсэн суралцаж байна. Өмнөх жилүүдэд энэ тоо 200 мянга хол давдаг байсан ч манай улс 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэний дараах анхны төгсөлт энэ онд тохиосноор төгсөгчдийн тоо эрс буурчээ. Ингэснээр өнгөрсөн жилүүдэд 35-40 мянган сурагч ЕБС төгсөж, ердөө тал хувь нь л улсын сургуульд элсдэг байсан бол …
-
2 November
БСШУ-ны сайд залуу эрдэмтдэд тэтгэлэг гардууллаа
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2015 онд судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд гардууллаа. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Япон, Герман, ОХУ, Хятад, Чех зэрэг орны дэлхийд нэр хүндтэй их сургуулиудад докторын зэрэг хамгаалж, эрдмийг өвөрлөн ирээд эх орондоо хөдөлмөрлөн амжилттай ажиллаж байгаа шинэ, залуу боловсон хүчин та бүхэндээ талархаж байна. …
August, 2015
-
14 August
Тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа. Хөтөлбөрийн хүрээнд 2016-2018 оны хооронд төсөлд хамрагдах эрх бүхий байгууллагуудын 2 хүртэлх нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулж “Эрх зүйн магистр”-ын зэрэг олгоно. Хөтөлбөрт тавигдах шаардлага: Монгол улсын иргэн байх 2016.04.01-ний байдлаар 22-39 настай байх Бакалаврын зэрэгтэй байх (Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг дүүргэсэн байх) Төсөлд хамрагдах байгууллагын …
July, 2015
-
16 July
Газрын тос, уул уурхайн чиглэлээр гадаадад суралцуулна
ГАЗРЫН ТОС, УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАТАНД ОРОЛЦОГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР Газрын тос, уул уурхайн чиглэлээр гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан, залуусыг уралдаант шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Уул уурхайн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Газрын тосны газар хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гадаадын их дээд сургуульд газрын тос, уул уурхайн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулна. Сонгон шалгаруулалтыг …
April, 2015
-
10 April
Гадаадын шилдэг их дээд сургуульд суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
Та бүхний өмнө дэлхийн шилдэг их сургууль, шилдэг боловсролын стандарт, шинэ боломжууд дэлгээтэй байх болно. Зохион байгуулагч: – МОНГОЛ УЛСЫН БСШУЯам – НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР – МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО – ПРАКСИС ХХК Үзэсгэлэнд гадаадын шилдэг их сургуулийн төлөөлөгч нар зорин ирж оролцохоос гадна БСШУЯам, ЭСЯамд үйл ажиллагаагаа танилцуулна. Үзэсгэлэн: 2015.04.10-12ны өдрүүдэд 10:00-17:00 цагт Блю Скай Тауэрын 1 давхарт Sapphire танхимд …
February, 2015
-
3 February
Япон улсад суралцах багш, оюутнуудад батламж гардуулав
Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын БСШУЯам, Японы Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж байна. Одоогоор ШУТИС дээр 1.5 жилийн хугацаатай Коосэн сургуулийн бэлтгэл анги нийт 46 оюутантайгаар хичээллэж байна. …
January, 2015
-
30 January
40 мянган оюутан тэтгэлгээ авч чадаагүй
Улсын хэмжээнд 40 мянган оюутан тэтгэлгээ авч чадаагүй байтал оюутны тэтгэлгийн журамд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт орууллаа. Өөрчлөлтөөр бакалаврын тэтгэлэгт оюутнуудын голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй болгон нэмэгдүүлсэн байна. Харин магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн голч дүн 2.8 байсныг 3.2, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн голч дүнг 3.5 …
-
28 January
Япон улсад ажиллангаа суралцах 100% тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
1. Ерөнхий нөхцөл: Доорхи цагийн хуваарийн дагуу сонин тараах ажил хийнгээ Япон улсын сургуульд суралцана. ① Өдрийн сонин тараалт 15:00 -17:30 ② Шөнийн сонин тараалт 02:00 -06:00 ③ Сургуулийн хичээл 09:00 –12:15 2. Тэтгэлэгийн нөхцөл: ① Сургалтын төлбөр ② Байрны төлбөр ③ Ирж очих онгоцны төлбөр ④ Визний хураамж гэх мэт үүсэн гарах бүх төлбөр 100%тэтгэлэг хэлбэрээр олгогдож …
-
18 January
Прокуроруудыг тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
АНУ-ын Үндэсний Прокуроруудын холбооноос санхүүжүүлж буй прокуроруудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 7-ны өдрийн хооронд АНУ-ын Вашингтон хотод зохиогдох тул та бүхэн өргөнөөр оролцоно уу. Хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дуусах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийгhttp://www.naag.org/international-fellows-program.php хаягаар орж үзнэ үү6 УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХМОНХАлба
-
5 January
БСШУЯ-наас Япон улсад суралцах багш, оюутнуудад батламж гардууллаа
Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын БСШУЯам,Японы Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол”төсөл амжилттай хэрэгжиж байна. Одоогоор ШУТИС дээр 1.5 жилийн хугацаатай Коосэн сургуулийн бэлтгэл анги нийт 46 оюутантайгаар хичээллэж …