40 мянган оюутан тэтгэлгээ авч чадаагүй

b88ddc41e51c9a9dbigУлсын хэмжээнд 40 мянган оюутан тэтгэлгээ авч чадаагүй байтал оюутны тэтгэлгийн журамд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт орууллаа. Өөрчлөлтөөр бакалаврын тэтгэлэгт оюутнуудын голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй болгон нэмэгдүүлсэн байна.

Харин магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн голч дүн 2.8 байсныг 3.2, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн голч дүнг 3.5 болгон өөрчилжээ. Мөн түүнчлэн зарим их, дээд сургуулиуд тэтгэлгээ огт өгөхгүй байна гэсэн гомдол санал яваад байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …