БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийн 2016 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.
Тэтгэлэг: Сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.
Суралцах хугацаа: Нэг жил/ хагас жил
Даатгал: Оюутнууд БНСУ-д ирэхээсээ өмнө даатгалд хамрагдсан байх ёстой. Хэрэв БНСУ-д даатгал хийлгэвэл дунджаар жилийн 150,000 вон болно. Үүнд ердийн эмчилгээ, эм, хагалгаа болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үнэ багтсан. Шүд болон гоо сайхны ажилбар хамаарахгүй.
Бүрдүүлэх материал:
-Өргөдлийн маягт (татах)
-Суралцах төлөвлөгөө (татах) Англи эсвэл Солонгос хэлээр
-Сургуулийн тодорхойлолт (Англи хэлээр)
-Дүнгийн хуулбар (Англи эсвэл Солонгос хэлээр)
-Дэмжсэн захиа буюу Recommendation letter (Англи эсвэл Солонгос хэлээр)
-Гадаад паспортын хуулбар
-Цагаан дэвсгэртэй 4 ширхэг зураг (3.5 cmx4.5 cm). Зурагны ард өөрийн нэрийг бичих
-Эрүүл мэндийн анкет бөглөх (татах)
Өргөдөл хүлээх авах сүүлийн хугацаа: 2015 оны 12 дугаар сарын 11
Хаяг: МИУС-ийн 1-р байр 219 тоот
Бүрдүүлсэн материалуудаа pdf файлаар studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.