71 жилийн дараа нацистуудаас болж салсан ээжтэйгээ уулзжээ

“Хайрт ээж минь. Би бол Маргот Бахманн гэдэг таны охин. 1944 оны 10-р сарын 25-нд Хэйдэлбэргт төрсөн. Би амьдралынхаа турш гэр бүлийнхнээсээ таны тухай хариултгүй асуултыг асууж ирсэн. Би таныг олж очоод ахиад ганц болтугай тэвэрмээр байна. Эцэст нь таныг байгааг мэдсэндээ маш баяртай байна.”

54qn38r585q3din0e554scq1mj

Дээрх захиаг Герман улсын иргэн Маргот Бахманны Итали ээждээ бичсэн захиаг “Вашингтон Пост” сэтгүүлд нийтэлж байжээ. Өнгөрсөн долоо хоногт гайхамшигт үйл явдал болж 71 жилийн дараа ээж охин хоёр Италийн Новеларра тосгонд уулзацгаажээ.

Бахманны ээж дэлхийн хоёрдугаар дайнд Германы Хэйделбэргт хүчээр ажиллаж байхдаа герман цэрэгт хүчирхийлүүлж 20 насандаа охиноо төрүүлжээ. Дараа нь герман цэргийн шахалтаар хүүхэд асрах чадвар байхгүй гэсэн шалтгаанаар асрамжийн газар охиноо өгчээ. Бахманн дайн дуустал асрамжийн газар өсч байгаад герман айлд үрчлүүлжээ. Дайн дуусч түүний ээжид охиныг үхсэн гэж итгүүлэн Итали руу буцаажээ. Охин нь Маргот Бахманн нэртэй герман айлд өсч өдийг хүртэл амьд байгааг тэр мэдээгүй юм.

“Маргот Бахманны хойд эцэг түүнийг төрсөн эхээ хайхыг нь хориглож, цэргүүдэд алуулсан гэж итгүүлэхийг оролддог байсан. Түүний хэлж байгаа нь үнэн биш гэдгийг би мэдрдэг байсан” гэж Маргот Бахманн ярьжээ. Өнгөрсөн жил түүний хойд эцэг нас барж тэрээр хүссэн хүслээс нь зөрж төрсөн эхээ хайхаар шийджээ.

“Би миний төрсөн ээж хэн байсан, надтай адилхан болов уу, түүний тухай мэдээлэл, ядаж зургийг нь ч болтугай олохыг хүсч байсан” гэж Олон Улсын Эрэл Хайгуулын багт ярьсан байна. Түүний төрсний гэрчилгээн дээрх ээжийнхээ нэрийг өгч 30 сая нэрсийн дундаас хайлгуулжээ.

“Аз болоход Бахманны ээж төрсөн тосгоноосоо нүүлгүй амьдарч байсан. Италийн Улаан Загалмай түүнийг маш хурдан олж өгсөн” гэж Олон Улсын Эрэл Хайгуулын багийн ажилтан ярьжээ. Ийнхүү ээж охин хоёр 71 жилийн дараа уулзалджээ.

Охиноо хараад ээж нь “Би чамайг үхсэн байх гэж бодсон. Хэрэв тэгээгүй бол би ч бас хайх байсан” гэж ярьсан байна.

www.hiub.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …