Найз бүсгүйнхээ төрхөнд нь бус зүрхэнд нь дурласан нэгэн залуу саяхан хайртдаа гэрлэх санал тавьжээ. Австралийн экс модель, марафон гүйгч Туриа Питт 2011 онд ойн түймэрт нэрвэгдэж биеийнх нь 65 хувь түлэгдэн, гарын хуруугаа алджээ. Туриа Питт бүтэн таван сар эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн бөгөөд түүний найз залуу хайртай бүсгүйгээ асрахаар ажлаасаа гарсан байна.
CNN-ий сэтгүүлч Майкл Хоскиноос “Түүнийг асрах хэн нэгнийг хөлсөлж, өөрийн амьдралын мөрийг хөөх тухай бодол таньд төрж байв уу” хэмээн асуухад “Би түүний сэтгэл зүрх, зан чанартай нь гэрлэсэн. Тэр бол миний цор ганц, мөрөөдлийн эмэгтэй” гэж хариулжээ.
Харин 27 настай Туриа Australian Women’s Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би түүнийхээ хайраар бялхаж байна. Түүнтэй хамт сэрсэн өдөр бүр гайхалтай бэлэг байдаг. Би түүнийг хайрладаг шиг тэр намайг хайрладаг” хэмээн ярьжээ.
Ийнхүү жаргал, зовлонгоо хуваалцан дөрвөн жилийг үдсэний эцэст Майкл хайртай бүсгүйдээ алмазан бөгж бэлэглэж гэрлэх санал тавьсан аж.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ