20 жилийн турш хатуу “нулимс”-аар уйлж байгаа эмэгтэй

963Бразилийн Линс хотын хүүхдийн нэгэн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Лаура Понс ер бусын, тайлагдашгүй зовиураар 20 жилийн турш шаналж яваа нэгэн. Яагаад гэвэл тэрээр уйлах бүрийдээ хатуу талст нулимс гаргадаг гэнэ. Гэхдээ энэ нь нүднээс нь хатуу талстууд гараад байдаг биш уйлах бүрд  нулимс нь тэр дороо зовхин дор нь хатуу талст болж хувирдаг гэнэ. Үүнээс болоод уйлах бүрийдээ эмнэлэгт очиж 30 орчим хатуу биет авхуулах хэрэгтэй болдог байна. “Нулимс маань хатаад ирэхээр их өвддөг юм” гэж энэ эмэгтэй ярьж байна. Энэ хачин өвчин Лаураг 15 настай байхад анх тохиож уйлсны нь дараа зовхи нь өвдөөд үл мэдэгдэх хатуу цагаан биет зовхин дор нь бий болжээ. Тэрээр айж ээжийгээ дуудаж авхуулахад дахиад л шинээр бий болоод байсан гэнэ. “Бид бүгдээрээ айчихсан. Тэгээд түргэн тусламж дуудахад эмч учрыг нь тайлбарлаж чадаагүй” гэж түүний ээж Марисса дурсч байна. Одоо Лаура 35 настай ч эмч нар үүнийг эмчлэх нь байтугай, яагаад ингэж байгаа нууцыг нь ч тайлж чадахгүй л байгаа юм байна.

96

98

97

90

 

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …