Шинэ эрин буюу Индиго хүүхдүүд

19fuc7u7i21b9htf4p3btqthe9Та бүхэн хэзээ нэгэн цагт индиго хэмээн нэрлэгдсэн онцгой чадвартай хүүхдүүдийн тухай сонсож байсан биз ээ. Энэ удаад бид эдгээр хүүхдүүд хийгээд тэдний биеэс цацраг индиго өнгөний талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Энергийн хувьд хамгийн хүчирхэг өнгө болох индиго туяаны аура нь эртнээс зөнч мэргэдийн ялгарах тэмдэг байсан гэж үздэг. Иймээс шинэ үеийн индиго хүүхдүүд нь телепат буюу алсаас мэдрэх онцгой чадвар, ирээдүйг урьдчилан мэдэх авьяас, бусдын бодол санааг унших, үнэн худлыг ялгах онцгой мэдрэмж, аураг харах гэх мэт интуишн буюу зөн билгийн увидаст хамаарах онцгой чадваруудыг төрөлхөөс эзэмшсэн байдэг гэнэ. Ийм шинэ үеийн хүүхдүүд дэлхий дээр төрж эхэлнэ гэдгийг алдарт үзмэрч Ванга урьдаас хэлж байсан аж.

future

1970 оноос эхлэн ийм төрлийн онцгой зөн билигт хүүхдүүд манай гараг дээр төрж эхэлсэн бөгөөд 1984 онд гарагуудын парад буюу тэнгэрийн нэг гэрт гарагууд олноор жагсах одон орны үзэгдэл тохиож сансрын соронзон талбайн онцгой үйчлэлд манай дэлхий өртсөн үеэс эхлэн индиго хүүхдүүдийн төрөлт олширч улмаар XXI зууны зааг дээр огцом нэмэгдсэн байна. Америкт шинээр төрж буй хүүхдүүдийн 90 хувь нь индиго төрхт хэмээн үздэг бол Оросууд 70 хувь нь индиго хүүхдүүд гэсэн дүгнэлт гаргажээ.

5e1hqq1qiv7o6pa7aq3ec8gr73

Генийн хувьд эдгээр хүүхдүүд энгийн хүмүүсээс эрс ялгаатай байгаа бөгөөд тэдний ДНХ-гийн 64 кодны 21-24 ажиллагаатай байдаг юм байна. Жирийн хүмүүсийнх зөвхөн 20 нь л ажилладаг аж. Физиологийн хувьд нь хуучин төрөлхтнүүдийнхээс ялгаатай байдаг гэнэ. Тухайлбал, элэгний хоргүйжүүлэх чадвар нь төмөр, хадаас зэрэг иртэй зүйл идсэн ч ажрахгүй тул манай гараг дээр аливаа байгалийн гамшиг, галав юүлэлт болсон ч индиго хүүхдүүд радио идэвхжлийг даван гарах тэсвэртэй гэж үзэж байна. Үүнээс гадна баруун тархины хөгжлийн давамгайлал нь тэднийг өндөр зөн билигтэй болгосон тул аюулыг урьдчилан мэдэх чадвартай гэнэ. Эдгээр хослолууд нь манай дэлхийг нөмөрч болзошгүй аливаа байгалийн гамшгийг даван гаргахад индиго хүүхдүүд бэлтгэгдсэн гэх дүгнэлтийг эрдэмтэд гаргахад хүргэжээ.

maicdb31013ot516utcm13qm9

Германы эрдэмтэд хүний тархины хувьсалд сүүлийн хорин жил онцгой хурдасгал гарсан нь хүүхдүүдийн онцгой гоц чадварыг тайлбарлахад чухал ач холбогдолтой гэж үзжээ. Үүнтэй холбоотойгоор Мюнхений Их сургуулийн Рациональ судалгааны институт 1965 оноос хойш явуулсан судалгааны үр дүнд үндэслэн дараах дүгнэлтийг гаргажээ. Хүний тархи хурдасгасан хэмнэлээр маш хүчтэй өөрчлөгдөж буй тул 50 жилийн дараа гэхэд тархины өөр бүтэц бүхий хүмүүс бий болж хүн төрөлхтний шинэ эрин үе ирнэ гэж үзсэн юм. Үүнийн тод жишээ нь индиго хүүхдүүд ажээ.

Материаллаг хөгжлийн давамгайлал буурч, хүний оюунлаг хөгжил хүч түрэн эхэлж буй энэ цагийн элч болсон индиго хүүхдүүд гараг дэлхийн хүн төрөлхтний ирээдүй, гэрэл гэгээ болно хэмээн эрдэмтэд дүгнэдэг аж.

7fjscbhu7tq7nlb32aln0qtr2d

-Аура ба индиго өнгөний тухай-

Хүний бие есөн өнгийн гэрлэн бүрхүүл буюу аура, таван төрлийн чакра ялгаруулдаг байна. Чухам ямар учраас хүний биеэс өөр өөр өнгийн аура буюу гэрлэн бие ялгардаг талаар товч тайлбарлая.

Төрөлхтөн бүрийн аурын үндсэн дэвсгэр өнгө өөр өөр байдаг. Жишээ нь индиго хүүхдүүдээс өмнөх өөрөөр хэлбэл одоогийн энгийн хүмүүсийн аурын дэвсгэр өнгө нь гүн хөх, шар байдаг. Тэгвэл индиго төрхтний дэвсгэр өнгө нь индиго юм. Хөх, нил ягаан зэрэг богино долгионы өнгүүдтэй зэрэгцэн орших богино долгионы туяа индиго өнгө гэж үздэг.

1fvsrgavivr1ugqk3ckjlj7soq

Амьд биетийн тойрон орших аурын зургийг анх Оросын эрдэмтэн Семён Давидович Кирлиан авч байжээ. Кирлианы эффект хэмээн нэрлэгдэх энэ үзэгдэл нь өндөр давтамжтай цахилгаан соронзон талбайн биетийн зургийг авахад илэрдэг байна. Өөрөөр хэлбэл хүний бие болон дотоод эртхнээс цацрах био энергийг фото хальсан буулгаж байна гэсэн үг аж. 1949 онд бүтээгдсэн энэ аппаратыг 2000 онд академич Виктор Николаевич Оксень боловсронгуй болгож фото зургийн өнгөтөөр буулгах боломжтой болжээ. Энэ үеэс эхлэн гэрлэн бүрхүүлийн талаарх судалгаанд үсрэлт олон дэвшил юм.

asftn21oe5nrqt643v0mvhal8

Энэ зургийн хамгийн гол ололт бол өнөөг хүртэл энгийн нүдээр харах боломжгүй байсан хүний организмын дотоод байдлыг хальсанд буулгах боломжийг олгосон явдал юм. Хүний аура нь тухайн хүний сэтгэл санааны байдлаас шалтгаалан илүү хүчтэй цацраг бүхий хэсгүүдийн байрлалд хувирах, хүчтэй гэрэл цацаргаж, эсвэл гэрэл нь бүүдийж байдаг гэнэ.

Америкийн нэртэй сэтгэлзүйч Нэнси Энн Тэпп 1982 онд гаргасан “Амьдралыг өнгөний тусламжтайгаар ойлгохуй” хэмээх номондоо анх “Индиго” хэмээх нэршлийг хэрэглэсэн байдаг. Нэнси  номондоо хүмүүсийн хувийн зан төлөв нь хүний биеэс цацраг өнгөнүүдтэй холбоотой тухай өгүүлсэн байна. Мөн сүүлийн үеийн хүүхдүүд нэлээд их илрэх болсон өнгө нь индиго өнгө болохыг онцолжээ. Тэрбээр сэтгэлзүйч төдийгүй аурын өнгийг харах өндөр чадвартай нэгэн байсан гэдэг.

jeu3efqq8ccduuan23ahbt4mk

-Индиго хүүхдүүдийн зан төлөв-

Сүүлийн үеийн эрдэмтэд 1970 оны үед төрж эхэлсэн индиго хүүхдүүдийн дараагийн үе болох кристал хүүхдүүд 2000 оны эхээр төрөх болсон гэж үзсэн байдаг. Индиго хүүхдүүдийн гэрлэн бүрхүүл хөх, нил ягаан өнгөтэй байдаг бол кристал хүүхдүүд сүүн цагаан, тунгалаг гэрлэн бүрхүүлтэй ба гадна талаараа солонгорсон өнгө цацруулдаг аж.

495lqlgu5488cpi1rdnd9c2i38Индиго хүүхдүүд өөрчлөлтийг авчрах үндэс суурийг тавих бол кристал хүүхдүүд энэхүү замналыг үргэлжлүүлж, өөрчлөлтийг бүтээх үүрэгтэй хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Мөн тэд өөрөөсөө цацрах долгионы тусламжтайгаар эргэн тойрны хүмүүсээ эмчлэх онцгой авьяастай байдаг.Индиго хүүхдүүд сэтгэн бодох чадвар, аливаад хандах хандлагын хувьд бусад хүүхдүүдээс эрс өөр, захирагдах дургүй, эмзэг мэдрэмтгий, шударга бус зүйлийг хүлцэн тэвчих маш дургүй байдаг.Үүнээс гадна энэ дэлхийд ирсэн зорилгоо хэнээс ч илүү ухамсарладаг бөгөөд сэтгэлзүйн хувьд хэдийн төлөвшсөн байдаг учир том хүн шиг аашлах элбэг. Мөн баруун, зүүн тархи нь хоёулаа жигд хөгжсөн учраас хэл, шинжлэх ухаа, урлагийн салбартай гайхалтай амжилтыг үзүүлдэг аж. Жирийн хүний IQ 80 байдаг бол индиго хүүхдүүдийнх 125-130 байдгийг эрдэмтэд тогтоожээ.

5p4at049mjfo6i2747k7gurguf

Нөгөөтэйгүүр индиго хүүхдүүд маш мэдрэмтгий байдаг учир эргэн тойрны хүмүүс нь тэдний хүмүүжилд онцгой анхаарах ёстой судлаачид анхааруулдаг. Учир нь тэд нэг л буруу зам руу орвол тун их хор хохирол учруулах чадвартай гэнэ. АНУ-д сургуулийн нөхдөө хэрцгийгээр буудан хөнөөж байсан хүүхэд индиго байсан тухай мэдээлэл хэдэн жилийн өмнө дэлхий нийтэд шуугиан тарьж байсан билээ. АНУ, ОХУ, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орнууд энэ асуудалд эртнээс анхаарал хандуулж ирсэн бөгөөд индиго хүүхдүүдэд зориулсан тусгай программ бүхий сургууль, цэцэрлэгүүдийг бий болгон хүүхдүүдийг сургаж эхэлсэн байна.

Б.Саруул

eagle.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …