Ойрын 40 жилд устах дэлхийн гайхамшигууд

11880317_759779660793393_5272842925537451160_nАялал жуулчлалын Budget Travel порталаас 2030 он гэхэд устаж ул мөргүй болох гайхамшигуудын нэрлэжээ. Тиймээс эдгээр газруудад зорчих жуулчдын тоо ч өдөр ирэх тусам ихээр нэмэгдэх болно гэжээ. Ирээдүй үеийнхэн үзэж чадахгүй тэдгээр гайхамшигуудыг одоо л үзье гэх сэтгэлгээ болон төлөвлөгөө аялагчдад бий болжээ.
• Сөнөсөн тэнгис. Энд өмнө нь наран шарлагын газар байсан элс эргээсээ хагас км-ийн хол байх болжээ. Сүүлийн 40 жилд талбайн хэмжээ нь 24 м-ээр багасаад байгаа. Зөвхөн Йордан гол нь энэ тэнист цутгадаг. 50 жилийн дараа гэхэд ул мөргүй ширгэж устана.
• Эверглейдсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн. (Флорида, АНУ) 40 жилийн дотор Флоридагын шилүүүс болон 20 төрлийн амьтан устаж үгүй болно
• Мадагаскар. Дэлхийн дулаарал энэ эрчээрээ явагдвал энэхүү арлын улс 35 жилийн дараа гэхэд алга болно
• Умард ба Өмнөд туйл. Дэлхийн дулаарал Антарктидын оцон шувууны 80%-д мөхлийн заналхийлэл хийж байна. өдгөө Арктикт цагаан баавгай мөхөөд эхэлжээ. Энэ байдлаараа бол 20-40 жилд энэ хоёр туйл хайлж дуусна. Дэлхийн эко-систем алдагдана
• Барын үржил. Дэлхий дээрх барын тэн хагас нь энэтхэгт байдаг. өдгөө дэлхий дээр ердөө 3200 бар байна. 1900 онд зөвхөн Энэтхэгт л гэхэд 100.000 бар байжээ. 12 жилийн дараа гэхэд бар бүрмөсөн устана
• Тахуаману (Перу). Дэлхийн улаан модны маш багахан нөөц энд үлдсэн. Улаан мод нь зөвхөн Тахуамануд л ургадаг. Америкчууд улаан модных нь 80%-ийг тайрч хаяжээ. Тэдгээрээр хэдэн саяар үнэлэгдэх мебель хийжээ.


Р.Слава

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …