Амьдралын ханиа зөв сонгох асуудал дэлхийн аль ч үндэстний хувьд хамгийн гол зүйл байх нь ойлгомжтой. Иймээс энэ асуудалд маш их хариуцлагатай хандсаар иржээ. Гэхдээ л этгээд сонин зүйл энд тэнд их болдог байж!
Тас цавчсан толгой
Хоосон хуй
19-р зуунд зарим скандинав овгийнхон энэ асуудлыг маш энгийн аргаар шийдэж байжээ. Охиныг «боловсорч» дуусмагц хутганы хоосон хуй зүүж өгдөг байв. Ингэхээр эхнэргүй эр хүн бүр охиныг “амьдралын ханиа хайж явааг” ойлгоно. Бүсгүйг таалсан эр хуйнд нь хутгаа хийнэ. Хэрэв бүсгүй хутгыг нь эргүүлж өгөөгүй бол сүй тавьсан гэж үзэж болно. Харин буцаагаад өгвөл өөр хуй хайх хэрэгтэй болно доо.
Цыган эрийн үнсэлт
Энэ ёс саяхныг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж бөйжээ. Хэрэв эр хүн эхнэр авахаар шийдвэл таалагдсан бүсгүйгээ хүчээр ч хамаагүй барьж авч үнсээд л болоо. Бүсгүйн (зарим үед 14-16 насны охид өртөх нь ч бий) саналыг хэн ч асуухгүй. Үүний дараа маш яаралтай хурим хийнэ. Ингээд хөөрхий бүсгүй насаараа түүнийг үнссэн балмад эрийн өмч болно.
Урьдчилан сэргийлэх уулзалт
“Бүгдийг харж болох уу?”
Камбожийн Креунг омгийнхон ханиа сонгох тусгай аргатай. Охиныг 13 нас хүрмэгц тусад нь «дурлалын овоохой» барьж өгөх ба охин тэндээ «хэрэгтэй ганцыгаа» олтол хичнээн л бол хичнээн залуутай уулзаж болох гэнэ. Ингэсээр ханиа сонгож хурим хийхийн цагт эргэж буцах асуудал огт байхгүй аж. Энэ омгийнхонд сална гэсэн ойлголт ч үгүй гэнэ.
Хөлстэй алим
“Энийг авья!”
Харин энэтхэг охид харчуулд таалагдах гэж биеэ зовоодоггүй аж. 21-р зууны Энэтхэгт нийгэм-соёлын ихээхэн өөрчлөлт болж байхад, Бихар хэмээх бяцхан мужид одоо ч гэсэн «сүйт залуу» хулгайлсаар байгаа гэнэ. Энэ нь хуримын зардлаа хэмнэх гэсэн санаа аж. Нас бие гүйцсэн охинтой эцэг эхчүүд тохирох залууг зүгээр л хулгайлж, хүссэн хүсээгүй албаар гэрлүүлж орхидог гэнэ.
Ирлээ, харлаа, авлаа
Энэ тухай эртний түүхийн аль ч номноос уншиж болно. Эмэгтэйчүүдийг зүгээр л эд хогшил мэт, дайны олз мэт үздэг байж. Хөрш, зэргэлдээх овог аймаг, улс гүрнээс эхлээд хандсан зүгтээ дайн хийдэг булаан эзлэгчид дээрэмдсэн эд зүйлийн хамтаар өнгө үзэмжтэй эмс хүүхнүүдийг нь авч явдаг байлаа. Төсөөлөөд үз дээ: өнөөдөр орон гэртээ зүв зүгээр цайгаа чанаад сууж байсан хүн, маргааш нь үл таних харь эрийн эхнэр болчихсон, заваан өмдийг нь угаагаад сууж байвал ямар вэ?
Эх сурвалж: www.viva.mn