Орхон, Идэр голд живсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна

56ebcfd1fa37a87foriginalАрхангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг ар гэрийхэнтэй нь хамтран зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Хорголын-Ам” гэдэг газар иргэн М /41 настай, эрэгтэй/ “Идэр” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.24-ний өдрийн 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй байна. Ар гэрийхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажиллагааг 2015.08.27-ны өдрөөс түр хугацаагаар зогсоожээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …