Британийн дотуур хувцас, усны хувцас үйлдвэрлэлийн “Curvy Kate” фирм саяхан хамгийн сайхан хөхтэй бүсгүй шалгаруулах “Star In A Bra” буюу “Хөхөвчин дэх од” гэдэг уралдаан зохион байгуулжээ. 2015 оны загварын танилцуулга болох том хөхтэй бүсгүйчүүдийг оролцуулж ялагчийг тодруулсан байна.
Тус компанийн бүтээгдхүүнээс 32JJ /UK/ размер буюу орос хэмжүүрээр 10 размерийн хөхөвч сонгож өмссөн 21 настай Софии Адамс тэргүүлжээ.
“Өмнө нь би өөрийнхөө галбирт дургүйцэж өөрчлөхсөн гэж боддог байлаа. Одоо бол би энэ бие маань гайхамшиг юм, түүнийгээ хайрлах хэрэгтэй юм байна гэж ойлголоо” гэж Адамс ярьжээ.
Эх сурвалж: www.assa.mn