Хэвийн бус гадаад төрхтэй ч алдрын оргилд гарч чадсан жүжигчид

Голливудын шаардлагыг хангахааргүй зүс царай, бие бялдартай хэдий ч үзэгчдийн хайрыг татаж, нэрд гарч чадсан жүжигчдийн тухай энд өгүүлье.

0769-620x412

Питер Хэйден Динклейдж бол америкийн театр, киноны жүжигчин бөгөөд 1969-06-11-нд төржээ. 1995 оноос жүжигчний гараагаа эхэлсэн ба 2003 онд “ Өртөөний бошго “ кинонд тоглосныхоо дараа нэрд гарч эхэлсэн юм. Динклейдж удам дамжсан ахондроплази өвчтэй төрсөн нь түүнийг одой биетэй болгожээ. Түүний өндөр 135 см. Эцэг эх болон ах Джонатон нь дундаж өндөртэй хүмүүс байдаг байна.


11960

Мэттью Макгрори хүүхдийн цэцэрлэгт байхдаа л метр хагасын өндөртэй байсан ба нас гүйцэхдээ 2,29 м өндөртэй болжээ. Цээжний бүдүүн хоолой, төрөлхийн жүжигчний авьяас нь шүүх эмнэлгийн эмчээр удаан ажиллах боломж олгосонгүй. Эхлээд алдартай теле шоу болон клипэнд оролцон тоглож байв. Дараа нь “ 1000 үхдлийн байшин “ аймшгийн кинонд тогложээ. “ Том загас” киноны төгсгөлд тэрээр гол баатар руу гараараа өрөвдөм даллаж байдаг. Үүнээс хойш хэд хэдэн аймшгийн кинонд тоглосон ч энэ нүдэнд дулаахан аварга тэгэхэд л салах ёс гүйцэтгэчихсэн мэт олон хүнд  санагддаг ажээ. Мэттью 32 настайдаа өөд болсон юм.


21276-620x412(1)

Джонни Экк 1911 онд бүслэхийнээс доош биегүйгээр эхээс мэндэлжээ. Төрөлхийн баяр баясгалантай Джонни эрэмдэг биеэ жинхэнэ америк хүний ажил хэрэгч зангаар өөрт ашигтай зүйл болгон хувиргаж чадсан юм. 14 настайдаа өөрийн гэсэн циркийн шоу хийж, үе мөч нь бүтэн хэн хүнээс илүүгээр жонглёрдож, усанд сэлж, бүжиглэдэг байлаа. Удалгүй түүнийг кино найруулагчид анхааралдаа авчээ. 1932 онд “ Зэрэмдгүүд “ хэмээх аймшгийн кинонд тоглосон нь уран бүтээлийнх нь оргил болжээ. Джонни Экк  эд баялаг, алдар хүндэд умбаж байгаад 1991 онд нас барсан юм.


3975-620x412

Курт Шнайдер буюу Харри Эрлз 1902 онд Германд төржээ. Тэрээр насан туршдаа одой биетэй, хүүхэлдэй мэт царайтай хоцрох нь удалгүй тодорхой болов. Түүний ах, 2 эгчид бас ийм тавилан заяажээ. Тэд хамтдаа байхдаа энэ ертөнцийнх биш мэт санагддаг байлаа. Шнайдерийнхан АНУ-д нүүж ирээд  “ Хүүхэлдэйнүүд “ театрын хамтлаг байгуулав. Харри эхэлж кинонд тоглосон юм. Анхны дүр нь “ Нүгэлт гурав “ киноны одой Твидлдигийн дүр байлаа. Дараа нь 4-үүлээ Джуди Гарландийн “ Оз орны шидтэн” киноны манчкин хэмээх одой үндэстнүүд, “ Зэрэмдгүүд “ киноны циркийн одойчуудын  дүрийг бүтээж, киноны түүхэнд “ хамгийн агуу кино- одойчууд” хэмээн бичигджээ.


richard-kiel-moonraker-jaws

Ричард Кил “ Миний хайртай тагнуулч “, “ Сарны уралдаанч “ кинонд  Джеймс Бондын өстөн  “Эрүү“ хочит дайсны дүрд тоглосон юм. 217 см-ийн өндөр бие, аймаар зүс царай зэрэг нь эсрэг дүр бүтээхэд яг тохирч байлаа. Сүүлд Кил найруулагч, продюсераар ажиллаж “ Аянгат уулын аварга хүн “ кино хийсэн нь нилээд амжилт олжээ. Кил саяхан архины эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоо Калифорн мужид энх тунх амьдарч байна.


5687-620x325

Майк Берриман гипогидротическая эктодермальная дисплазия гэсэн оноштойгоор эхээс төрсөн бөгөөд энэ өвчний улмаас үс, хумсаа алдаж, зөгнөлт киноны мутантын дүртэй болжээ. Тэгээд ч мутантын дүрийг голчлон бүтээдэг байна. 1977 онд гарсан “ Толгод ч бас нүдтэй “ аймшгийн кино түүнийг Голливудын гол киномангас болгожээ. Дараа нь гарсан “Оддын зам”, “Булшны домгууд” кинонууд ч түүнийг улам алдаршууллаа. Берриман уянгын кинонд ч / “ Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг” /, инээдмийн кинонд ч / “Ай даа, шинжлэх ухаан гэж” /, дууны клипэнд ч / Motley Crue «Smokin’ in the Boys’ Room» / адил сайн тоглодог гэнэ.


6558-620x348

Асар том эрүүтэй жүжигчин Роберт З`Дар 1950-06-03-нд төрсөн. “ Танго ба Киш”, “Алуурчин цагдаа” кинонд тоглож алдаршжээ. Нүүрнийхээ онцлог хэлбэрээс болж “Эрүү” хэмээх хочтой болсон гэдэг.


7468-620x348

Сицил гаралтай америк жүжигчин Винсент Эндрю Скьявелли телевиз киноны туслах дүрүүдээрээ алдаршжээ. Түүний ер бусын гадаад байдал : 1,98 см өндөр бие, гонзгой хэлбэрт толгой, нүүрний этгээд сонин төрх, нарийхан урт хуруунуудтай урт гар зэрэг нь Марфаны синдром гэдэг өвчний ул мөр юм. Иймээс түүнд голдуу сэтгэцийн өвчтэй, эрэмдэг хүмүүсийн эсвэл инээдмийн дүрийг санал болгодог гэнэ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …