Тааварлаагүй барилдаанаар дүүрэн дөрвийн даваа

05c7e76dd95c78b1bigАрдын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваанд улсын арслан, гарьдууд өвдөг шороодон, аймгийн арслан, улсын начингууд шийдэмгий, уран мэхт  барилдаж бөх сонирхогчдын тааврыг багагүй төөрөгдүүлээд байна. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Н.Батсуурьд, улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Э.Оюунболдод, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Т.Баасанхүүд, аймгийн хурц арслан А.Алтанхуяг улсын харцага Л.Пүрэвжавт өвдөг шороодлоо.

Мөн энэ жилийн наадамд үзүүр түрүү булаацалдана гэж бөх сонирхогчдын тааварт багтаад байсан улсын харцага Ө.Бат-Орших Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Хантайшир дэвжээ”, “Газар холдинг” компанийн бөх, аймгийн арслан Л.Цэрэнтогтоход өвдөг шороодлоо. Мөн улсын гарьд И.Доржсамбуу аймгийн арслан н.Шинэбаяраар, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Пүрэвсайхан улсын харцага н.Мөнгөнцоожоор, улсын начин Ш.Жаргалсайхан улсын начин н.Бадамжунайгаар тус тус даван есөн хөлт цагаан тугаа тойрлоо.

Дөрвийн давааны сүүлд хүч үзэн үлдсэн улсын харцага Т.Амартүвшин улсын начин Б.Батмөнхөд, улсын харцага Ө.Даваабаатар улсын начин Батсуурьт, улсын начин н.Оргил улсын начин Н.Батзаяад тус тус өвдөг шороодлоо.

Эх сурвалж: News.mn

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …