Зохиолын дууны хатан гэгддэг Монгол Улсын гавъяат жүжигчин Т.Баясгалан анх дуучин болох үедээ л хамгийн баян, хамгийн их нэр хүндтэй хүн болно хэмээн ярьж байсан удаатай. Тухайн үед түүний энэ үгийг сонссон хүмүүс “балай юм яриад байх юм. Хүсэлтэйгээрээ баян болдоггүй юм” гэж байсан гэдэг. Гэсэн хэдий ч Т.Баясгалан өнөөгийн байдлаар монголдоо л, тэр тусмаа зохиолын дуучид дундаа баян эмэгтэйн тоонд яах аргагүй тооцогдох болсон. Тэрээр бэл бэнчинтэй хүмүүс очиж үйлчлүүлдэг “LV” брэндийн дэлгүүрээр нэг удаа ороод гарахдаа таван мянган долларын худалдаа хийдэг гэнэ. Үүнээс харахад тэрээр баян болох хүслээ биелүүлсэн аж. Ер нь уран бүтээлчийнхээ хувьд ч, эмэгтэй хүнийхээ хувьд ч сайн нөхөртэй болсон ёндоотой бүсгүй. Тэрээр голж шилэх зүйлээ олж ядах шиг Монгол орныхоо хоол, хүнс ногоог хэрэглэдэггүй гэнэ шүү. Баян нөхрийхөө сүрийг гайхуулсан дуучин маань Японоос хүнсээ авчруулдаг тухайгаа ярьжээ. Бэл бэнчингээ гайхуулж байдаг дуучин бүсгүй маань эх орныхоо хоол хүнсийг голсон уу, эсвэл эр нөхрийнхөө сонирхлыг дагасан уу юутай ч эх орных нь хүнс түүнд таалагдсангүй бололтой.
Түлхүүр үгшар мэдээ
Санал болгох мэдээ
Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …