“Селфи” хийх гээд амиа алдах тохиолдлууд гарч байна

11778143_847893775324362_1860959102_n2015 оны хоёрдугаар сарын 11-нд Ливанд болсон далайн хар шуургын үеэр эрэгийн дагуух явган хүний зам дээр энэ залуу селфи хийж байна.

Тавдугаар сард Москва хотод ажлын байрандаа нэгэн бүсгүй өөрийнхөө зургийг авах гэж байгаад бэртсэн бол 6 сард Уралын ууланд хоёр залуу тэсрэх бөмбөгний амсрыг нээж буй байдлаар зургаа авсны дараа амиа алдсан байна. Мөн их сургуулийн төгсөх ангийн оюутан 12 метрийн өндөрт Москвагийн гүүрэн дээрээс зүүгдсэн байдалтай өөрийн сэлфи зургаа авах гээд унаж амиа алдсан тохиолдол гарчээ.

Америкийн “YellowStone” үндэсний паркт тусдаа аялж явсан таван хүн бухан гөрөөстэй зургаа авах гэж ойр зогссоны улмаас мөргүүлсэн тохиолдол гарсан гэж паркын ажилчин мэдээлсэн байна.

Энэтхэгт болдог “Kumbh Mela” фестивалийн үеэр селфи хийж болохгүй бүсийг аюулгүй байдлын үүднээс арга хэмжээ зохиогчид тогтоож өгсөн гэнэ.

2015 оны эхээр өөрийнхөө зургийг авах гээд гэмтэл авч, бүр амь эрсэдсэн олон тохиолдол гарсан тул улс орны удирдлагууд ард иргэддээ анхааруулга болох үүднээс зарим арга хэмжээг авч эхэлжээ. Саяхан Оросын Дотоод хэргийн сайд олон нийтэд зориулсан анхааруулгын компанит ажил зохиохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

Тиймээс сэлфи их хийдэг хүмүүс хэт аюултай орчиннөхцөлд зургаа авахгүй байхыг сануулахад илүүдэхгүй буйзаа.

Б.Халиун

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …