MTV-гийн хөжгмийн шагнал гардуулах “Video Music Awards”-ийн дараа цахим орчинд тархсан бичлэгнээс болж дуучин Таялор Свифтийг хар тамхи хэрэглэсэн хэмээн үзэж байгаа ажээ. “Таялор Свифт мансууруулах бодис хэрэглэсэн үү?” гэсэн гарчигтай энэхүү бичлэгт дуучин бүсгүй гартаа цагаан салфетка барин хамраа арчингаа сэтгүүлчдийн дурангаас нуугдаж байгаа дүрс гарсан байна. “Хүн зүгээр л хамраа цэвэрлэх хэрэгтэй болсон байж болно. Ийм зүйлийг сэтгүүлчид бичиж аваасай гэж хэн ч хүсэхгүй шүү дээ. Дуучин маань хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл худлаа” хэмээн Таялорын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн тэрээр “Энэ зураг бол MTV-гийнханы боловсруулаагүй бичлэгнээс авсан зураг байна. Энэ бол Свифт гэрэл багатай коридороор явж байх үеийн зураг байна шүү дээ” хэмээжээ.
Харин энэхүү бичлэгнээс харвал Таялор салфетка атгасан гараа халаасандаа хийсэн нь ойлгомжтой харагдаж байна хэмээн dailymail.co.uk дурдсан байна.
А.Уянга