Израйл улсад Ромын үеийн бунхан олдсон байна. 1800 жилийн настай гэж үзэж буй тус бунхныг “ер бусын” гайхалтай хэмээн Ромын үеийн судлаач Габи Мазор тодорхойлж байна.
Эргийн хот Ашкелоны ойролцоох газраас өнгөрсөн долоо хоногт уг олдвор олдсон юм.
Тухайн газар барилга барьж байсан барилгын ажилчид уг бунхныг олж, нуусан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.
Археологич Мазорын хэлж буйгаар тус бунхны чимэглэл анхаарал татахуйц байсан аж.
Бунхны бүх тал нь маш нарийн, уран гоёмсгоор чимэглэгджээ. Израйл улсад энэ төрлийн хэд хэдэн булш олдож байсан боловч ямар нэгэн чимэглэл байгаагүй аж.
Бунхны таган дээр залуухан эрэгтэйг дүрсэлсэн байх агаад Ромын үеийн богино цамц өмссөн ба, буржгар үстэй, сахалгүйгээр дүрсэлсэн байна.
Мөн бунхны гадуур зарим нэг сийлбэрүүд байсан байна.
Бухан толгойт, нүцгэн Купид, мөн Медуза-г / домог ёсоор могойн үстэй Медуза нь үхэгсдийг хамгаалдаг аж/ дүрсэлсэн байна.
Ашкелон хот нь Еврей, Самари, Ромчуудаас бүрдсэн холимог хот юм. 2.5 метр урттай, хоёр тонн жинтэй бунхан олдсон тус газарт өөр бусад олдвор байж магадгүй хэмээж байна.