NEW YORK FASHION WEEК-д оролцсон бүсгүйчүүд хувцас загварын ертөнцийг тэр чигт нь өөрчилж эхэлжээ. Энэ удаагийн шоу өмнөх жилүүдийнхээс эрс өөр болсон юм.
Хувцас загвар, мода гэх зүйлс зөвхөн тансаг зэрэглэлийн, эрүүл саруул эмэгтэйчүүдийн л хэрэглээ бус, хүн бүр үүнд оролцох боломжтой гэдгийг тэд ийнхүү харуулжээ.
1. MADELINE STUART
Өдгөө 18 настай Дауны синдромтой охин энэ оны эхэн үеэс загварын ертөнцөд хөл тавьж эхэлсэн цагаасаа өнөөг хүртэл шуугиан тарьсаар, амжилттай ажилласаар байгаа билээ.
2. JILLIAN MERCADO
Булчингийн саажилттай тэрбээр тэргэнцэр дээр явдаг ч саяхан NEW YORK FASHION WEEК-ийг зохион байгуулагчидтай моделийн гэрээ байгуулжээ.
3. JAMIE BREWER
American Horror Story киноны жүжигчин тэрбээр Дауны синдромтой хамгийн анхны загвар өмсөгч болж, хоёрдугаар сарын New York fashion week-д амжилттай оролцжээ.
4. WINNE HARLOW
Арьсны пигмент алдагдах өвчтэй 21 настай модель Уинни Харлоу America’s Next Top Model шоунд оролцож байсан бөгөөд дуучин Эминем, Сиа нарын клипэнд тоглож байсан чадварлаг модель юм.
5. FTL MODA шоуны тэргэнцэртэй моделиуд
FTL Moda шоу тэргэнцэртэй олон сайхан бүсгүйчүүдийг шоундаа урьж оролцуулсан билээ.
6. KAREN CRISPO
Өнгөрөгч есдүгээр сард менингет өвчний улмаас дөрвөн мөчгүй болсон тэрээр Carrie Hammer-ийн шоунд оролцож хамгийн анхны хиймэл гар хөлтэй загварын тайзан дээр алхсан модель болсон юм.