Шоколадны үйлдвэрийн эзэн Фрэнк Марс нэгэн удаа шинэ төрлийн шоколад гаргахаар шийдсэн байна. Бүтээгдэхүүнээ өөрийн хайртай морь болох Сникерсийн гэгээн дурсгалд зориулж түүний нэрээр нэрлэжээ. Сникерс гэдэг нь “чимээгүй янцгаах” гэсэн утгатай.
Морь нь томоохон шоколад үйлдвэрлэж эхлэх ажлаас хэдэн сарын өмнө амьсгал хураасан байна. Шоколадны найрлагад газрын самар болон сүүтэй шоколад орсон бөгөөд 1930 оноос энэ уламжлалт найрлага хэвээр хадгалагдан үлджээ.
Залуу үеийнхэн дунд Сникерс хамгийн түгээмэл болсон ба дэлхий даяар секунд тутамд 400 орчим шоколад иддэг байна. Өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь амттаныг хөнгөн зууш маягаар худалдан авдаг. Сникерс бүрт 16 самар орсон байдаг. Харин өдөр бүр дэлхий даяар 15 сая ширхэг Сникерс үйлдвэрлэгдэн гардаг тул самрын зарцуулалт өдөрт ойролцоогоор 99 тонн болдог байна. Их Британи болон Ирландад тус бүтээгдэхүүн Marathon нэрээр худалдаалагддаг байжээ. Ийнхүү 1990 он хүртэл үргэлжлээд Марс нэрийг нь дэлхий нийтэд өөрчлөхөөр шийдсэнээр хаа сайгүй Сникерс нэртэй болсон байна.
Тус шоколадны илчлэг нь 100 гр тутамд 507 ккал. Өндөр илчлэгтэй тул хэмжээ жижиг ч гэсэн хурдан цаддаг. Та нэг дор 10 ширхэг Сникерс идэж чадахгүй гэж мөрийцсөн ч болно.
Дайны үед Сникерс түгээмэл байсан ба Чечений дайны үеэр цэрэг дайчдын дуртай бүтээгдэхүүн болж, Персийн хойг дахь дайны үеэр америк цэргүүд үүгээр хооллодог байжээ. Гэвч эмч нарын зүгээс анхааруулж, амттанг өдөр бүр хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэв. Тиймээс үйлдвэрлэгчид амттаны жинг 7%-аар бууруулсан байна. Үнэ өөрчлөгдөөгүй хэвээр үлджээ. Тэд үүнийгээ тайлбарлахдаа хүмүүсийн эрүүл мэндийн төлөө тусгайлан багасгасан, өсвөр насныхны нүүрс ус болон өөх тосны хэрэглээний түвшинг бууруулахын тулд хийсэн гэжээ. Харин үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулахыг тэд хүссэнгүй. Сүүлийн 5 минутын турш үйлдвэрлэн гаргасан шоколадыг дээр дээрээс нь өрж тавибал өндөр нь Эйффелийн цамхагтай тэнцэнэ.
эх сурвалж: everyday.mn