Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн ховор биз ээ. Нэг хэсэг Н.Ган-Одтой маргалдаж цахим ертөнцөөр шуугиан дэгдээсэн тэрбээр трансжендер байх нь сэтгэлгээний эрүүл мэндтэй огт хамаагүй хэмээн тайлбар хийж бусдын буруу ойлголтыг зөв голдиролд оруулахаар энд тэндэхийн хэвлэлээр яриа өгсөөр байгаа. Эмэгтэй хүн болохоор туйлаас хүсдэг тэрээр гадаад үзэмж, төрхөндөө ихэд анхаардаг нь дамшиггүй ээ. Тэгвэл Б.Солонго мэс заслаас зайлсхийж дааврын аргаар хөхөө ургуулж эхэлсэн гэнэ. Энэ тухайгаа “Дааврын эмээр хөх ургуулж биеийн бүтцээ улам эмэгтэйлэг болгох их цаг хугацаа, тэвчээр, санхүү шаардах юм. Хүссэн үр дүндээ заавал хүрнэ” хэмээжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн