Аварга Г.Эрхэмбаярын амжилтыг Сэлэнгийн улс төрчид хуваалцлаа

erhembayr bayraa Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж аварга цол хүртээд байна. Түүнийг баяр наадамд түрүүлсэн орой нутгийн бөхчүүд, улс төр, бизнесийн хүрээнийхэн цуглаж баярыг нь хуваалцсан байна.

Аваргийнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Н.Номтойбаяр нар зочилж баяр хүргэжээ. Мөн “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нутгийн дүү, компанийнхаа бөхийг амжилттай барилдсанд ихээхэн бэлэгшээж баярыг нь хуваалцахаар ирсэн байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс аваргынхаа цолыг гурван өрөө байр, Ланд автомашинаар мялаажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …