Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4910:00 цагт: Дулааны шугамын засвар хийсэн компаниуд тухайн шугам явсан газраа шинэчлэн, цэвэрхэн үлдээж байх зорилгоор Амгалан цахилгаан станцаас дулаан авч байгаа шугамуудыг энэ зун шинэчилсэн “Хасу Мегаватт” компани тухайн орчноо цэвэрлэж, ботаникийн мод бутыг дахин суулгана. Утас: 99377021


11:00 цагт: БНХАУ-ын Ляонин мужийн Жунда групп нь Монгол улсын зах зээлд хамтран ажиллах түнш хайх, өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчилах зорилготой “Жунда группын өдөрлөг-үзэсгэлэн” арга хэмжээ МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болно. Утас: 99080791, 312501, 99591179, 312501


11:00 цагт: Орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч, хөгжсөний 82 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Хил хамгаалах байгууллагын “Шилдэг ахлагч”, “Шилдэг гэрээт хилчин” шалгаруулах тэмцээний хаалтын ажиллагаа ХХЕГ-ын байранд болно. Утас:88817796


11:00 цагт: Гадаад харилцааны яамны дэргэдэх эмэгтэйчүүдийн “Дипломат” клубээс Улаанбаатар зочид буудлын зааланд үзэсгэлэн худалдаа, өдөрлөг зохион байгуулна.


15:00 цагт: Улаанбаатар дахь Английн Элчин Сайдын Яамнаас зохион байгуулах “MINI” автомашины парад Чингисийн талбайгаас эхлэнэ. Утас: 99689430


16:00 цагт: Монгол-Солонгосын хамтарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлаг, соёлын арга хэмжээ Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдана. Утас: 99072517, 96906000

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …