Эрдэмтдийн явуулсан ээлжит судалгаанд Их Британийн 4000 иргэн хамрагдсан аж. Судлаачид судалгаанд оролцогчдын 35 гаруй хувь нь өөрсдийн гар утсаа өдөрт 25-50 удаа асааж, оролдож байсан гэдгийг олж мэджээ. Харин 16 хувь нь өдөрт 50-иас дээш удаа утсаараа оролдож байв. Арван хүн тутмын нэг нь өглөө дөнгөж сэрэнгүүтээ өөрийн ухаалаг гар утас руу гараа сарвайж байжээ. Ингэхдээ сэрүүлгээ унтраах гэж биш гэнэ шүү. Хүмүүсийн 53 хувь нь 15 минут тутамд гартаа утсаа барьж авч байсан аж. 18-24 насны оролцогчдын бараг 50 хувь нь таван минут тутамд гар утсаа оролдож байлаа. Тэд голчлон элдэв мэдээллүүд, цахим шуудан, нийгмийн сүлжээн дэх шинэчлэлүүдийг сонирхон уншиж байсан гэнэ.
Судалгаанд оролцогчдын 28 хувь нь үдэш болгон унтахаасаа өмнө үүрэн гар утас руугаа нэвтэрч, сониуч зангаа баясгаж байв. Нийтдээ судалгаанд оролцогчид үүрэн гар утсаа өдөрт 1.1 тэрбум удаа онгичиж байсан аж. Хүмүүсийн дийлэнх нь боломж л олдвол үүрэн гар утсаа халааснаасаа гарган ирж байжээ. 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байхдаа, 60 хувь нь ажил дээрээ, 50 хувь нь найз нөхөдтэйгээ уулзах үеэр ашиглаж байв. Ухаалаг гар утас хэрэглэгч насанд хүрсэн хүмүүсийн 95 хувь нь гар утсаараа зураг дардаг гэнэ. 70 хувь нь гэрэл зургуудаа нийгмийн сүлжээнд тавих юм уу мессежээр илгээдэг аж. Эх сурвалж www.wikimon.mn