Энэ сарын эхний арав хоногт бусдын буруугаас найман удаа цахилгаан тасарлаа

1442289779_imagesЕсдүгээр сарын эхний арав хоногт Улаанбаатар хотын хэмжээнд найман удаа гадны нөлөөтэй гэмтлийн улмаас цахилгаан шугам тоноглолууд гэмтсэний улмаас 530 аж ахуй нэгж, 9278 айл өрх нийт 9808 хэрэглэгчийн ашиглах ёстой байсан 8.2 мянган кВт.ц цахилгаан эрчим хүч дутуу түгээгдсэн байна.Инженерийн шугам сүлжээг гэмтээж, хэрэглэгчдийг хохироосон иргэн, аж ахуйн нэгжүүд болон цахилгаанаар хангагдаж чадалгүй хохирсон хэрэглэгчдийн байршлыг дурдъя.

01/IX-нийөдөр

–        Улаанбаатар нэгтгэл ХХК зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээсний улмаас Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны54ААН, 2252 айл өрх нийт 2306 хэрэглэгчийг 40 минутын турш,

02/IX-ны өдөр

–     Арц суварга ХХК зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээсний улмаас Хан-Уул дүүргийн 8-р хорооны 29 ААН, 954 айл өрх нийт 983 хэрэглэгчийг 90 минутын турш,

04/IX-нийөдөр

–     Оршил ХХК зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугамыг хосоор нь гэмтээсний улмаас Сүхбаатар дүүргийн 8-р хорооны 161 ААН, 1725 айл өрх нийт 1886 хэрэглэгчийг 60 минутын турш,

05/IX-ны өдөр

–     Монгол финанс ХХК зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээсний улмаас Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны 26 ААН, 211айл өрх нийт 237 хэрэглэгчийг 48 минутын турш,

06/IX-ны өдөр

–    Бумба од ХХК хоёр дахь удаагаа зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээсний улмаас Хан-Уул дүүргийн 9-р хорооны 6 ААН, 6 айл өрх нийт 12 хэрэглэгчийг 30 минутын турш,

08/IX-ны өдөр

–     013-р цэргийн анги зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээсний улмаас Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны106 ААН, 2065 айл өрх нийт 2171 хэрэглэгчийг 50 минутын турш,

–     УНЧ 49-69 улсын дугаартай ачааны автомашинтай жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур мөргөж хугалсны улмаас Налайх дүүргийн 42 ААН хэрэглэгчийг 60 минутын турш тус тус цахилгаан эрчим хүчээр тасалдуулан шугам тоноглолыг гэмтээж хохироолоо.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …