Ургац хураалт 1,4 хувьтай байна

52d56b3e1077e150big

Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар улаан буудай 800 га, тосны ургамал 740 га, гурвалжин будаа 800 га, эмийн ургамал 800 га-д тус тус ангилан хадалт хийж ургац хураалт 1,4 хувьтай байна. Халхгол сумын “Үйзэн тал” ХХК улаан буудайн анхны хураалтыг хийж 180 га шуудаар хурааж 310 тн ургац хураан авч  41,9 тн улаан буудайг Дорнод гурилын үйлдвэрт  тушаав.
Аймгийн ИТХ-аар 2014 оны 7 дугаар сард батлуулсан “Таримлыг тариалангийн талбайн сэлгээнд тариалах тухай” тогтоолыг тариалангийн аж ахуйн нэгжүүд чанд мөрдөн ажиллаж байгаа ч  Чойбалсан сумын “Дорнод шим агро” ХХК, “Дорнын алтан тос” ХХК, “Чулуунхороот сумын Эрээнцав” ХХК-ууд зөрчил гаргасан бөгөөд дээрх  аж ахуй нэгжид төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16.1.2 заалтын хүрээнд торгуулийн арга хэмжээ авч, албан шаардлагыг аймгийн МХГ-аас хүргүүлсэн байна.

Эх сурвалж: assa.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …