Турины метро хамгийн цэвэрхэн нь

92ca59a5c89e84d6great
Италийн Турин хотын метрогоор зорчигчид хамгийн цэвэр агаараар амьсгалдаг юм. Неаполийн их сургуулийн эрдэмтэд дэлхийн метронуудын буудал болон галт тэрэгнүүдийн агаарт шинжилгээ хийгээд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Дүн гартал хамгийн цэвэр агаартай нь Турины метро байсан гэнэ.
Энэ амжилтыг тэд уламжлалт дугуй биш харин резинэн дугуй ашигласнаар тогтоосон гэж шинжээчид үзэв. Резинэн дугуй галт тэргийг хөдлөх болон тоормослох үед агаарын бохирдлын түвшинг бууруулдаг аж. Дээр нь Турины метроны хүлээлгийн тавцан замаасаа зайтай нь нөлөөлжээ. Тавцан замтайгаа ойрхон байх тусам агаарт тоосонцорууд дэгддэг байна.
Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …