Б.Болор гишүүн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүний ажлаа өгнө

b_bolor_azh-middle Үндэсний их баяр нааадмын Хүчит бөхийн барилдаан үзүүштэй, шинэ аваргатай сайхан наадам болж өндөрлөлөө. Наадмын барилдаан сайхан болсон ч хүчит бөхчүүдээ санаанд гартал амжилтанд хүргэж чадаагүй бөхийн дэвжээний тэргүүнүүд хариуцлага хүлээх тухай яриач гараад байна. Тухайлбал Архангай аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Болор, Архангайн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүнээр ажилладаг юм байна.

Тэрээр дэвжээний бөхчүүд амжилт гаргаагүйн хариуцлагыг өөрөө үүрэхээр шийдсэн гэнэ. Б.Болор гишүүн “Facebook” хуудаснаа “Манай нутгийн бөхчүүдийн хувьд санаанд хүртэл сайн барилдаж чадсангүй ээ. Адьяабат, Шинэбаатар, Нямдорж 3 маань 4-ийн даваанд өвдөг шороодлоо. Сүүлийн 2 жил улсын цолтнуудын эгнээнд багтсан Амарзаяа, Пүрэвдагва хоёр залуу начингууд маань мөн л 4-ийн даваанд өвдөг шороодлоо. Эрт дээр үеээс ахмад бөхчүүд маань нутгийнхаа өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдэд даваа өгч дэмждэг байсан уламжлал байсан. Үүнийг бол би зөв гэж боддог. Харамсалтай нь энэ сайхан уламжлал манай аймгийнханы хувьд бага хэрэгжих юмаа. Рагчаа гарьдын хувьд дээшээ барилдсан бол ярих юм алга, харин 5-ын даваанд хэвтэх л байсан бол олон жил хамт бэлтгэл хийж байгаа нутгийн дүү Адьяабатдаа даваа өгөхөд нутгийнхан маань баярлах байсан байх. Олимпийн аваргаа маш их хүндэлдэг, цол авсанд нь баярлаж байгаа. Гэхдээ манай аймгийн хоёр толгой бөхчүүд маань тэр найраанд нь орсон нь онцгүй санагдлаа. Өсөхөө аварга 5 дээр Цанлигаар давсан болохоор, дээшээ үзэх нь гэж бодсон маань талаар болов. Санжаадамба маань ч гэсэн гар амар 6 давсан бол цаашаа түрүүлэх ч боломж байсан байх. Залуучууд маань бэлтгэлээ маш сайн хийж ирэх жил сайн барилдана гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Бөхбилэгт дэвжээ сүүлийн 4 наадамд сайн бэлдсэн, хөрөнгө мөнгө ч хангалттай гаргасан, харин зарим бөхчүүдийн маань сэтгэл л дутаад байна даа. Бөхбилэгт дэвжээний тэргүүн болсоноос хойш 2010, 2011, 2012 оны наадмуудад бөхчүүд маань боломжийн амжилт бүх түвшинд үзүүлж ирсэн бөгөөд, нэгэнт аймгийн түүхт ойн босгон дээр бөхчүүд маань амжилтгүй барилдсан болохоор миний бие Бөхбилэгт дэвжээний тэргүүний ажлаа өгөхөөр шийдвэр гаргалаа” гэжээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …