Өнөөдөр болох үйл явдлууд /IX.21/

48369dfff13128edbig08:00 цагт: Есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо тэмдэглэх Сөүлийн өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа БНСУ-ын Сөүл хотын даргыг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч уулзана. Уулзалт НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 88781218, 325044

09:00 цагт: Зүүн Хойд Азийн хотуудын дарга, орлогч, ОУ-ын байгууллагын төлөөллүүд чуулах “Хотын ногоон хөгжил” форум Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд эхлэнэ. Утас: 91040607, 325044

09:30 цагт: “Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн 1 дүгээр байранд болно. Утас: 99045949

11:00 цагт: Чингэс хааны Дэлхийн академийн ерөнхийлөгч П.Давааням “Чингэс хааны Дэлхийн Аугаа их соёл иргэншлийн нэгдэл /ORDEN/ Монголын төрөөс тайлбар шаардаж эхэллээ” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995

11:30 цагт: Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас Чингэсийн талбайн баруун урд талд ИРГЭДИЙН зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийг дэмжих эсэх талаар иргэдийн санал асуулга авна . Өргөнөөр оролцоно уу? Утас: 99113439

12:00 цагт: НИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөлийг сонгон шалгаруулж дүнг танилцуулна. Утас: 88781218

14:00 цагт: “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй “Үндэстнийг брэндчилэх нь (nation branding): Монгол Улсын бизнес, аялал жуулчлалын салбар” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг Гадаад хэргийн яаманд болно.

15:00 цагт: “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх Солонгос, Монголын Сүрьеэгийн эсрэг хамтын ажиллагаа” төслийн нээлт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв байр, 3 давхарт байрлах “Урлаг” хурлын танхимд болно. Утас: 99298149

16:00 цагт: Сөүлийн өдрүүд гэрэл зургийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

17:00 цагт: Соёлын төв өргөөнд Сөүлийн өдрүүд урлагийн тоглолт болно. Сөүлийн өдрүүдийн урлагийн тоглолтод оролцохоор Солонгосын алдартай хамтлаг дуучид ирсэн болно.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …