“Ээжийн маань тархийг Бээжин хотод шингэн азотод хийгээд АНУ руу хадгалахаар авч явсан” хэмээн зохиолч эмэгтэйн охин, ген, эсийн инженерийн мэргэжилтэн Жан Сыяо өгүүлэв. Хэрэв өвчтөн болон түүний гэр бүл холбогдох бичиг баримтад гарын үсгээ зурж, зөвшөөрлөө өгсөн бол толгойг нь биеэс нь тасдаж, түүнийг шингэн азотод хадгалах нь хууль бус үйлдэл биш билээ. Энэ хүнд ажилбарыг Америкийн амьдралыг уртасгагч “Алькор” сангийнхан хийсэн байна. Үхэхээсээ өмнө Ду Хун мэргэжилтнүүд хүмүүсийг сэхээн амьдруулах чадваргүй байсан ч энэ ажилбарыг хийлгэхэд бэлэн байна гэдгээ өгүүлжээ.
Зохиолч эмэгтэй тархиа хөлдөөлгөв
Хүнд өвчин туссан Хятадын зохиолч Ду Хун гэдэг эмэгтэй тархиа хөлдөөлгөхөөр шийджээ. Тэрбээр тархиа шингэн азотод хийлгүүлсэн байна. 50 жилийн дараа эрдэмтэд ийнхүү тархиа хөлдөөлгүүлсэн хүмүүсийг дахин амьдруулж чаддаг болно хэмээн тэрбээр горьдлого тавив. Энэ ажилбарыг хийлгүүлэхийн тулд зохиолч эмэгтэйн гэр бүл 120 мянган доллар зарцуулсан аж. Түүний хүүхдүүд ээжийнхээ сүүлчийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд орон сууцыг нь худалдсан гэнэ. Ийнхүү зохиолч Ду Хун тархиа хөлдөөлгөсөн Хятадын анхны хүн болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn