Цагаан зээрт дохиололтой хүзүүвч зүүжээ

fbcaa904a70af9cebig

Дорнодын талд бэлчээрлэх цагаан зээрийг хамгаалах зорилгоор дохиолол суулгаж эхэлжээ.

Судалгааны багийнхан энэ сарын 1-нээс эхлэн Тосон хулстайн байгалийн нөөц газарт арав гаруй цагаан зээрт дохиолол тавьжээ.

Цагаан зээрт дохиолол суулгаснаар нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь илрүүлэн тогтоох судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой аж.

Энэхүү ажлыг ШУА, Байгаль хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллага хамтран хийж байна. Ангийн улирал эхэлснээр цагаан зээрийг сүргээр нь устгах кампанит ажил эхэлдэг гэхэд хилсдэхгүй.

Энэ талаар хэвлэл мэдээллээр удаа дараа сурвалжлага явж, малчид малаа гамнаж цагаан зээрээр хооллодог тухай ч удаа дараа яригдаж байсан удаатай.

Э.Нямгэрэл

Эх сурвалж: mminfo.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …