“Тhe Beatles”-ийн анхны гэрээ 93 мянган доллараар зарагдав

cecb9d75cdbdf11bbig

Алдарт “Тhe Beatles” хамтлагийн дуу бичүүлэх анхны гэрээг Нью-Йорк хотод 90 мянга гаруй доллараар дуудлагаар худалджээ.

Хөвгүүдийн хамтлагийн гишүүд эх орондоо буюу Их Британид анхны дуугаа гаргахаас өмнө Германы компанитай 1961 онд уг гэрээг байгуулж байсан аж.

Энэ гэрээг 93750 доллароор худалдан авчээ. Тус хамтлаг байгуулагдсан эхний жилүүдээ Германы Гамбург хотод өнгөрүүлсэн юм. Уг гэрээний хүрээнд бичүүлсэн дуу хит болоогүй аж.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …