Дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ сайт фейсбүүк таны бүхий л мэдээллийг цуглуулах сонирхолтой байна.
Тус сайтыг хэрэглээгүй байх үеийн хүртэл таны интернэтийн түүхийг цуглуулж, таны хобби, таны хүсэл сонирхлыг тодорхойлж, танд хүргэх зар сурталчилгаагаа зөв сонгоход ашиглахаар ажиллаж эхэлжээ.
Фейсбүүкийг хэрэглэж байхдаа таны хамгийн их хандсан хуудсууд, постууд дээр анализ хийдэг байсан бол ийнхүү хэрэглээгүй үеийн хүртэл интернэтийн түүхийг цуглуулах болсон нь олон талын шүүмжлэл дагуулж байна.
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэт цуглуулж, арилжааны зорилгоор ашиглах гэж байна хэмээн буруутгах мэргэжилтнүүд олон байна.
Гэвч тус сайт зар сурталчилгааны өгөөжөө нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд оновчтой хүссэн хайсан зар сурталчилгааг хүргэхийн тулд л уг мэдээллийг ашиглаж буйгаас өөр зорилго байхгүй хэмээгээд байгаа юм.
Ер нь фейсбүүк сайтыг тагнуулын байгууллагуудтай хамтран ажилладаг, хэрэглэгчийн мэдээллийг худалддаг гэх хардлага ихээр гардаг билээ.
Т.МӨНХ
Эх сурвалж: news.mn