124 см урт хөлтэй бүсгүй

e9584f99333fe44bgreat

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын оршин суугч Лорен Уильямс загвар өмсөгч нэгэн билээ. Тэрбээр сүүлийн үед дэлхий даяар алдаршиж байгаа юм. Үүний нууц нь түүний гайхалтай урт хөлнүүдэд байгаа аж. Лорен 193 сантиметр өндөр бөгөөд хөлийнх нь урт 124 сантиметр гэнэ.

Саяхан энэ бүсгүй Америкийн хамгийн урт хөлтэй бүсгүйгээр тодорчээ. Энэ бүхэн түүний гентэй холбоотой гэдэгт 26 настай бүсгүй итгэлтэй байна. Түүний гэр бүлийнхэн бүгд 180 сантиметрээс доошгүй өндөртэй юм. Дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүйгээр Светлана Панкратова тодорсон билээ. Орос бүсгүй 132 сантиметр урт хөлтэй нэгэн.

Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …