Загварын ертөнцийг донсолгосон өвөрмөц төрхтэй 10 модель

2ce3211390c961b028ee25efb7b4b4a0

Хувцас загварын ертөнцөд цахиур хагалж олныг гайхшруулсан өвөрмөц төрхтэй олон модель байдаг. Өрсөлдөөнт зах зээлийн шуургыг өвөрмөц дүр төрх, өөртөө итгэх итгэлээрээ сөрөн гарсан тэдгээр залуусын төлөөллөөс хүргэе.

Тэдний зарим нь загварын тайзнаа хэзээ ч хөл тавина гэж төсөөлж байгаагүй. Гэвч эзэн хичээвэл үнэхээр заяа хичээдгийн бодит жишээ болж мянга мянган хүмүүст урам зориг, итгэл найдвар бэлэглэсээр явна.

Зомби бой: Rick Genest

cae7bb5152eee03fb7060cfb3934311a

Канадын загвар өмсөгч, жүжигчин Rick Genest – ийг мэдэхгүй хүн үгүй. Араг ясан шивээсээрээ олныг гайхшруулдаг тэрээр 16 настайдаа анхныхаа шивээсийг хийлгэжээ. Амьдралынхаа 300 гаруй цагийг шивээсний салонд өнгөрүүлсэн Rick Genest гэр амьтай нэгэн юм.

Долир нүдтэй: Brunette Moffy

b1c42ae7c9f7024d6347775a903d4afb

The Storm Management агентлагийн загвар өмсөгч Английн модель Brunette Moffy 18 – тайдаа анх Pop Magazine – ийн нүүр хуудсанд зургаа авахуулжээ. Өвөрмөц төрхтэй түүнийг гэрэл зурагчных нь найз охин санал болгосноор карьераа эхлүүлжээ.

Толбот модель: Chantelle Winnie

a1b6a024dddbd0ece786225fa79ed987

America’s Next Top Model тэмцээний шалгаруулалтанд орж байснаар нь сайн мэдэх Chantelle Winnie нь Vitiligo гэж нэрлэдэг арьсны эмгэгтэй ч загварын ертөнцийн хамгийн эрэлттэй бас өвөрмөц төрхтэй модель юм. Дөрвөн настайгаасаа энэ өвчнөөр шаналж 16 насандаа амиа егүүтгэхээр завдаж байсан ч өнөөдөр өөртөө итгэлтэй бас арьсандаа хайртай алдартай загвар өмсөгч болжээ.

Эрэгтэй хувцасны модель: Casey Legler

892e382d5f249a28ab045a66904684d8Францын усан сэлэлтийн тамирчин Casey Legler бол Ford Modeling Agency – тай эрэгтэй хувцасны моделиор ажиллах гэрээ байгуулсан анхны эмэгтэй загвар өмсөгч юм. Тэрээр 1977 онд төрсөн бөгөөд гэрэл зурагчин найзынхаа хүсэлтээр Muse Magazine – д зургаа авахуулсан нь агентлагийнхны сонирхлыг татсан байдаг.

Генийн ховор өвчтэй: Melanie Gaydos

cf9f497a07148cf4ba96bcb2acabb3bf

Хумс, яс, мөгөөрс болон шүдний ургалт төлжилтөнд нөлөөлдөг генийн гаралтай Ectodermal Dysplasia – тай Америкийн модель Melanie Gaydos – т ганц ч шүд байдаггүй. Тэрээр Rammstein хамтлагийн видео клипэнд тоглосноос гадна загварын салбарт амжилттай яваа модель юм. Найз нь түүнийг цорын ганц гэдгээ ойлгож өөртөө итгэх итгэлээ олоход нь тусалжээ.

Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт нь шүдгүй байж яаж юм иддэг юм бэ? Гэвч тэрээр хөлгүй хүн гүйгээд байхад энэ асуудал биш гэж хариулдаг.

Том нүдтэй: Masha Tyelna

308a3954d2604a72ce6b82159604e800

Украины модель Masha Tyelna 1990 онд төрсөн. Vogue, Yves Saint Laurent, Givenchy зэрэг алдартай brands – тай хамтран ажилладаг түүнийг харь гарагийн амьтан шиг гэдэг. Жирийн хүнийхээс хамаагүй том нүдтэй Masha – ийг бас дур булаам эльф ч гэж нэрлэдэг.

Down – ийн синдромтой: Madeline Stuart

aab0e7641a516cf4d649de655a7bec4c

Загварын ертөнцөд Down – ийн өвчтэй хэд хэдэн модель байдаг. Тэдгээрийн анхдагч нь American Horror Story цувралаар нь мэдэх болсон Jamie Brewer бол нөгөө нь Австралийн модель Madeline Stuart [ 1996 онд төрсөн ] юм. Тэрээр загварын ертөнцийг харах нийгмийн хандлагыг байгаагаас нь илүү эерэг болгоно гэдэгтээ итгэдэг.

Альбинос: Shaun Ross

897e56eb9c7e33fd9d91d7496c9bb500

1991 онд төрсөн Shaun Ross дэлхийн анхны альбинос модель гэгддэг бөгөөд загвар өмсөхөөс гадна бүжигчин бас жүжигчин юм. Тэрээр Lana Del Rey – ийн Tropico богино хэмжээний кино болон Katy Perry – гийн E.T. дууны клипэнд тоглосон байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй: Alex Minsky

24be1222b043dbc4650f02d7c96c7860Афганистанд үүргээ гүйцэтгэж явахдаа дэлбэрэлтэнд өртөж нэг хөлгүй болсон АНУ – ын тэнгисийн явган цэрэг Alex Minsky дотуур хувцасны загвар өмсөгч болжээ. 47 өдөр ухаангүй байсан тэрээр 17 сар эмнэлэгт хэвтсэн юм. Стресстэж бас архинд орсон Alex Minsky загвар өмсөгч болно гэж зүүдлээ ч үгүй явсан ч өөрийгөө ялан дийлж алдартай фитнесс модель болжээ.

Эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …