Үзүүлсэн амжилтаа тайлбарлан ярихдаа тамирчин өвгөн гаргасан амжилтдаа сэтгэл дундуур байгаагаа онцолжээ. “Би гүйж байхдаа дэндүү удаан байна гэж гутраад нулимсаа арчиж байсан. Би хөгширч байх шиг байна даа” хэмээн Миязаки өвгөн гутрав. Тэрбээр 100 метр зайг 35 секундэд туулах зорилтыг тавьсан аж. “Би өөрийн амжилтыг сайжруулж чадна. Эрүүл мэндэд маань ямар ч асуудал үгүй. Тиймээс 2-3 жил гүйчих байх” гэж тамирчин өвгөн онцолжээ. Миязаки өвгөн 105 насныхаа маргааш өдөр уг гүйлтийг хийсэн байна.
105 настай өвгөн “галзуу” хурдлав
Японы хурдан гүйгч Хидекити Миязаки 105-аас дээш насны ангилалд 100 метр зайд дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Тамирчин эр энэ зайг 42.22 секундэд туулсан байна. Ингэхдээ тэрбээр гараан дээр хэдэн хормыг алдсан аж. Учир нь, тэр гүйж эхлэх дохиог сонсоогүй гэнэ. Гүйлтийн дараа олимпийн зургаан удаагийн аварга Усэйн Болтын жишгээр өвгөнд “Алтан Болт” гэдэг хочийг өгчээ. Мөн үеэр Гиннесийн амжилтын номын төлөөлөгчид түүнд холбогдох батламжийг гардуулсан юм.
Эх сурвалж: wikimon.mn