Ойрын 20 жилд тэмдэглэгдээгүй сарны бүтэн хиртэлт болно

narhirteh

Энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө сар бүтэн хиртэх аж. Ганц хиртэлт ч бус энэ үеэр сар дэлхийд хамгийн ойр зайд дөтлөн ирж, ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь тод гэрэлтэж харагдах юм байна.

Хиртэлт 72 минут үргэлжилнэ. Энэ нь ойрын 20 жилд тэмдэглэгдээгүй сарны бүтэн хиртэлт бөгөөд дараагийн удаа 2033 онд үзэгдэх аж. Сарны бүтэн хиртэлтийг Умард болон Өмнөд Америкаас бүхэлдээ, Европ, Африк, Азийн баруун хэсэг, Номхон далайн бүс нутгийн дорно хэсгээс тодорхой харж болох юм байна.
Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр тусах учраас сарны өнгө улаан өнгөтэй харагдах ажээ. Сарны бүтэн хиртэлт өнгөрсөн зуунд 1910, 1928, 1946, 1964, 1982 онуудад тохиож байжээ.

Эх сурвалж: shuurhai.mn

Санал болгох мэдээ

Монгол улс Англи хэлний олимпиадын дэлхий аваргатай боллоо

Малайз улсын бага, дунд сургуулийн сурагчдын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, англи хэлийг чөлөөтэй, үр дүнтэйгээр …