ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн “шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд эргэн ирэхээр болсон юм. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан. Тэрбээр өнгөрсөн жил анх удаа Монголд зочлохдоо өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан аж. Орос улсад төдийгүй дэлхийн даяар гайхагдсан олон мянган хүмүүс түүнд хувь заяагаа даатгуулахыг хүсдэг.
Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харж, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвартай Сибирийн удам дамжсан шидтэн Елена Голуноваг энэ удаад зөвхөн түүнд л сонсогддог дуу хоолой Монгол руу татан эргэн ирэхээр болсон гэнэ.
Чухам ямар дуу хоолой түүнийг юуны учир Монгол руу дуудсаныг тун удахгүй мэдэх нь ээ.
Тэрээр энэ сарын 8-10-ны хооронд буюу ердөө хоёр хоног л Монголд зочилно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89387227
Эх сурвалж: www.paparatsi.mn