Сансрын станцад 2000 доллараар хоноглож болно

c016d21578ba4ba6great
Швейцарийн Цюрих хотын Grand Kameha зочид буудал сансрын станц шиг тоноглогдсон люкс ангиллын шинэ өрөөгөө танилцуулав. Энэ өрөөнд хоног төөрүүлэхэд 2000 доллар шаардлагатай юм. Өрөөний дотоод заслыг Германы зураач Майкл Нажар хийжээ. Тэрбээр гурван жилийн туршид сансарт нисэх бэлтгэлийг хийж байсан аж.

Уг өрөөн дотор жингүүдсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ор, дэлхий ертөнцийг тольдох боломжтой угаалгын өрөө байдаг гэнэ. Мөн тэнд ном, сонсдог ном, сансар огторгуйтай холбоотой кинонууд бүхий номын сан байхаас гадна Олон улсын сансрын станц дээрээс шууд дамжуулалтыг хийдэг байна. Зочдыг сансрын хөлөг дотор байдаг шиг эмэгтэй хүний роботжуулсан дуу хоолой мэндчилдэг аж.

7f6d022c1b064480great
Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …