Амьдралдаа заавал очиж үзэх хэрэгтэй 10 газар

1b9afefd782063b9big

Хүн энэ хорвоод нэг л амьдардаг. Нэг л олдох насандаа аялж хорвоо ертөнцийн сайхныг үзэж харна гэдэг үнэхээр гайхалтай зүйл билээ.

Бид энэ дэлхийд аялах гэж цэнхэр дэлхийгээ танин мэдэх гэж бас өөрөө өөртөө шинэ ертөнц нээх гэж ирсэн гэдэгтэй та санал нийлэх үү?

Хорвоо дэлхий үнэхээр уудам. Тийм ч учраас хийх зүйлс бас аялах газар тэр хэрээрээ олон бий. Тиймээс цэнхэр гарагийнхаа хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгээхэн хэсгээс хүргэе.

10. Турк: Агуйт хот Каппадокия

6b0e548985b315b80ebd530c8b852421

33c5de4e777dde3204924b0d280afd85

Агаарын бөмбөлгөөр аялахад хамгийн үзэсгэлэнтэй нь гэж үздэг Туркийн Каппадокиягийн газар нутагт 4000 гаруй жилийн өмнө хүн ам суурьшчээ. Энд газар доорх 40 орчим хот бий гэж үздэг ба 30.000 хүнийг багтаах боломжтой хоргодох байр ч гэсэн бий. Өвөрмөц тогтоцтой хад чулуулаг нь галт уулын гаралтай зөөлөн бүтэцтэй учир хэлбэр гарган нүхэлж амьдардаг байжээ. Энэ газрыг хуримын бал сарынхаа аяллаар зорьдог шинэхэн хос олон гэнэ.

9. АНУ: Тах хэлбэртэй хад

ef830d0f29fbe74feed66b7871f06493

848a4f25715ded68347c0cef7b4b77a3

Аризона мужийн газар нутагт Колорадо голын эрэгт байдаг энэ газар 1280 м өндөрт сунаж тогтсон байдаг. Тахирч мушгиран үргэлжилдэг тах хэлбэртэй хадан цохио нь умард Аризона болон өмнөд Юта мужийг холбосон өвөрмөц тогтоцтой газрын нэг ажээ.

8. Шри Ланк: Сигирия хадат хэрэм

30187bf47376c8d6dc4c052967f75498

af1dc57c0f5a4ebabfd21c04222372f7

Жуулчдын зорих дуртай энэ газар Шри Ланкийн соёлын үнэт дурсгал юм. Энэ газрыг өөрөөр арслантай уул гэж нэрлэдэг ба далайн төвшнөөс дээш 370 м орчим өргөгдөж тогтжээ. 1831 онд анх нээн илрүүлсэн Сигирияг он цагийн нугачаанд элэгдэж мөхсөн сөнөсөн галт уулаас үүсэлтэй гэж үздэг. Эндэхийн хамгийн сонирхолтой үзмэр нь 40 м өндөр 140 м урт үргэлжилдэг эртний сүг зургууд юм. Мөн түүнчлэн 500 орчим эмэгтэй хүний зураг бий.

7. АНУ: Өнгө өнгөөр гэрэлтсэн давст цөөрөм

b9451ce532d9b1970b675531faa3293a

970daf218a6dac1e5e93c040c147bf3b

Давс гарган авах зорилгоор бүтээн байгуулсан энэ цөөрөм Сан Францискогийн эрэгт байдаг. Цөөрмийн солонгорсон өнгө нь тухайн хэсгийн давсны чанарыг илэрхийлдэг. Тухайлбал хужир багатай хэсгийн өнгө ногоон туяатай харин чанартай давстай хэсэг нь улаан өнгөөр ялгарна.

Энэ төрлийн хиймэл нуураас сайн чанарын давс гарган авахад 5 жил шаардагддаг гэнэ.

6. Өмнөд туйл: Солонгон давхраат мөсөн уулс

84be676a1c7e68da3df61bc41dd0c06d

eafdcb9bbb47cebe74492758af9ccd71

Туйлын гүн хөх тэнгисийн хөвөөгөөр үзэгддэг судалт мөсөн уул нь хар, бор, ногоон, цэнхэр зэрэг олон өнгийн судалтай байдаг. Ийм мөсөн уулс нь хэдэн зуун жилийн тэртээгээс бий болсон ба далайд унасан 10 мөсөн уул тутмын зөвхөн нэг нь л судалтай болдог.

Ямар өнгөтэй судалтай болох явц харилцан адилгүй. Жишээ нь ногоон судал нь мөсөн уулын хэлтэрхий далайд унах үеэр далайн ус болон замагны харилцан нөлөөгөөр үүснэ. Одоогоор мэдэгдээд байгаа хамгийн том судалт мөсөн уул нь далайн төвшнөөс дээш 168 м буюу 55 давхар байшинтай тэнцэхүйц өндөр ажээ.

5. Япон: Хоккайдогийн үзэсгэлэнт цэнхэр нуур

18d466bea215aab728b45a3325f40c09

a7e2ebae62cd84a869dff368378850c5

Токачи бол Японы хамгийн идэвхитэй 100 галт уулын нэг юм. Энэ галт уулын бүс нутагт цэнхэр өнгөтэй нэгэн нуур бий. Энэ нь өдрийн аль цагт нуурын ямар өнцгөөс харж байгаагаас шалтгаалан өөр өөр өнгөтэй харагддаг. Яагаад ийм өнгөтэй болсныг хараахан тайлаагүй ба нуурын усанд агуулагддаг хөнгөн цагааны хэт исэлтэй холбон тайлбарладаг. Нуурын зургийг Apple компани OS X Mountain Lion – ийнхоо дэлгэцны зургаар сонгосноор нуурыг зорих жуулчдын тоог эрс нэмжээ.

4. Исланд: Ундаалж буй луу хад

f8ab462e754272fc60eac82c210c0193

df7d31577b7d3ba6fd35536cd4ba27b8

Эрт галавын галт уулын үлдэгдэл гэж үздэг энэ хадыг ундаалж байгаа үлэг гүрвэл эсвэл хирс, магадгүй луутай зүйрлэх нь түгээмэл байдаг. Нар салхи далайн түрлэгт идэгдэн үүссэн хад нь зүйл бүрийн жигүүртэн далайн амьтдаар хүрээлүүлэн оршино.

Нутгийнхан өвөрмөц тогтцыг нь хэвээр хадгалж үлдэхийн тулд суурийг нь хэдэнтээ засаж янзалсан байдаг. Энэ ч утгаараа 1990 оны шуудангийн марканд зургийг нь мөнхөлжээ.

3. ОХУ: Камчаткийн мөсөн агуй

b991bb4454faa23efa9737b3492d7519

f839a3b5434063b94cbd086832cc0996

Мөсөн гэхээсээ илүү цасан агуй хэмээн нэрлэдэг энэ агуй 300 м үргэлжилдэг ба Камчаткийн мөсөн гол болон ойролцоох Мутновский галт уулын халуун рашааны харилцан нөлөөллөөс үүссэн гэнэ. Ид шидийн мэт гайхамшигтай энэ агуй хөх, ягаан, шар ба ногоон өнгөөр гэрэлтсэн өвөрмөц тогтоцтой. Харамсалтай нь агуйг бүрхсэн их цас хайлж эхлээд байгаа ажээ.

2. Австрали: Бунда хадан цохио

2c9b9366945a541ce3be235251d499e0

Австралийн The Bunda хадан цохио нь 1000 км гаруй сунац тогтсон дэлхийн хамгийн урт асгадаар нэрлэгддэг. Далайн төвшнөөс дээш 60 м – 120 м өндөр эгц эргийг нисдэг тэргээр харах нь хамгаас үзэсгэлэнтэй. Жил бүрийн намар Бунда хадны өмнөд эргийг чиглэн халимны сүрэг үзэгдэх нь олонтаа. Учир нь эндэхийн эрэг тэдний үр удмаа төрүүлэх мөн хээлтэх таатай газар нь болдог.

1. Вьетнам: Тэм Кокийн үзэсгэлэнт нуга

fc91348f90fc77472225c87cdc233fef

4bea5ea1720aae5021c9ba3b6e1c5b63

Вьетнамын хамгийн үзэсгэлэнтэй энэ газрын нэр Гурван агуй гэсэн утгатай. Энэ ч утгаараа 125 м урт сунаж тогтсон өвөрмөц тогтоцтой агуй бий. Агуйг зорих аялал хамгийн сонирхолтой. Ngo Dong River голын эргээр тариалсан будааны тариалан цайвар ногооноос шар өнгөөр туяарч харагдах нь үнэхээр үзэсгэлэнтэй.

Эндэхийн будаа нь чанар сайтайд тооцогддог ба цааш аялсаар 2 м өндөр асгадын доогуур гарч зорьсон газартаа очно.

Эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …