ДОХ/ БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрсөн долоо хоногт 470 хүн хандаж үйлчлүүлснээс 244 буюу 51.8 хувь нь урьдчилан сэргийлэх, сайн дурын шинжилгээнд хамрагдаж, бэлгийн замын халдварт өвчтэй 37 тохиолдол илэрснийг хяналтад авч, хавьтлын судалгаа хийн, эмчилгээнд хамруулжээ.
Мөн энэ сарын 9-ний өдөр сайн дураараа шинжилгээ өгсөн 25-29 насны эрэгтэй хүнд ХДХВ-ийн халдварын шинж тэмдэг илэрч, онош нь батлагдсан байна. Эрэтгэйн бие сайн байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаныхан тархвар судлалын ажил хийж байгаа гэнэ.
Ингэснээр Монгол улсад ДОХ-ын 144 дэх тохиолдол бүртгэгдэж байна.
Г.Сонор ugluu.mn