Гэхдээ эмч түүнийг санаа сэтгэлээр унаж, түгшихгүй байхыг хүсвэл өвчтөний сэтгэл амардаг билээ. 2011 онд явуулсан судалгаа химийн эмчилгээ, цацрагийн эмчилгээ зэргийг хийлгэсний дараа өвдөлт, толгой эргэлт, ой санамжаа алдах зэрэг сөрөг үр дүн гарах магадлал тухайн өвчтөний сэтгэл санааны байдлаас ихэд хамаардаг болохыг харуулсан юм. Айдас түгшүүр, сандрал зэрэг нь тухайн өвчтөний мэдрэлийн судлуудад нөлөөллөө үзүүлдэг байна.
Өөр нэг судалгааны дүнгээр бол ходоод гэдэсний хямралт байдалтай өвчтөнүүд сайхан урмын үгээр тэтгэсэн, анхаарал халамжтай, өөртөө итгэлтэй эмчтэй харилцсаны дараагаар биеийн байдал нь сайжирч байсан гэнэ. Энэхүү өвчнийг эмчлэх арвин их туршлагатай хэмээн эмч хэлвэл өвчтөнүүдийн гуравны хоёрынх нь биеийн байдал гурван долоо хоногийн дараа сайжирч байжээ. Тиймээс эмчийн хэлсэн сэтгэл сэргээм үгс өвчтөнүүдийн тархи толгойд буй өвдөлтийг даван гарах чадвартай хэсгүүдийг ажиллагаанд оруулдаг аж.