Орон орны хуримын хачирхалтай уламжлалуудаас

78c0e18e2f2118fb6744b0eac0bdfce2

Хурим гэдэг амьдралд тохиох хамгийн нандин мөчийн нэг билээ. Улс орон бүр хуримын давтагдашгүй өвөрмөц уламжлалтай. Лас Вегаст өдөр болгон 300 хос хуримладаг бол Францад нас барсан хүнтэй гэрлэхийг хуулиар зөвшөөрдөг.

Тэгвэл Өвөр Монголд залуу хос хуримын товоо дэгдээхийний элгээр шинждэг ёс бий. Ингэхдээ тухайн хос дэгдээхийн амийг хамт таслах ба элэг нь эрүүл байвал хуримаа товлож болно харин асуудалтай байвал эрүүл элэгтэй дэгдээхий олтлоо энэ үйлдлээ давтах заншил байдаг.

Эдгээр уламжлал нь тухайн орондоо энгийн зүйл мэт санагдах ч бусдын нүдээр утгагүй мэт харагдана. Ингээд та бүхэнд орон орны ураг барилдах өвөрмөц зан заншлаас хүргэе.

Өмнөд Солонгос: Хадамдаа хос шувуу бэлэглэнэ

cca219db47a395c16e575e7200fb2f19

Уламжлал ёсоор хүргэн орж байгаа сүйт залуу нь хадам ээждээ хос нугас эсвэл галуу бэлэглэдэг заншилтай. Энэ нь насан эцэслэтлээ бэлэглэсэн хос жигүүртэн шигээ чин үнэнчээр ханьсан жаргахын бэлгэдэл болдог.

Хуримын ёслолын үеэр шувууны дүрстэй модон сувенир бэлэглэдэг байсан бол амьд нугас солилцох хандлагатай өргөнөөр дэлгэрчээ.

Энэтхэг: Сүйт залуугийн гутлыг хулгайлна

54e3ead4a19fd05c88f57f5c5c39a012

Энэтхэг хуримын ёслолын үеэр хүргэний гутал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь хүргэн ёслол үйлдэхдээ гутлаа заавал тайлах ёстой байдаг ба сүйт бүсгүйн талынхан гутлыг нь хулгайлах ёстой юм.

Хэрэв сүйт бүсгүйн талынхан хүргэнийхээ гутлыг хулгайлж чадвал хүргэний талынхан хүссэнийг нь хийж гутлаа эргүүлэн авах уламжлалтай.

Дани: Сүйт залуугийн оймсыг хайчилна

677841c5e293408653e253c50a183d18

Хуримын ёслолын үеэр цугларсан эрэгтэй зочид сүйт залууг хүчээр дээш өргөн оймсыг нь хайчилдаг уламжлалтай. Энэ нь сүйт залуугийн оймсыг гэргийгээс нь өөр хэн ч оёж өгөхгүй гэдгийн баталгаа болдог ба эхнэртээ үнэнч байна гэдгээ амласан тангараг гэж үздэг.

Перу: Хуримын бялуунаас бэлзэгтэй туузыг сугална

81d31cc5abcb10efe790bfd32af682c5

Перугийн хуримын ёслолыг туузан чимэглэлтэй бялуу чимж өгдөг. Шинэхэн хосыг хуримынхаа бялууг хуваахын өмнө ганц бие эмэгтэйчүүд тэрхүү бялуунд шигтгэсэн туузнаас сугалж эхэлдэг уламжлалтай ба тэдгээр туузны нэг нь л бөгжтэй гарч ирнэ. Ийнхүү бөгжтэй туузыг сугалсан эмэгтэйг удахгүй заяаны ханьтайгаа учирч хуримлана гэж итгэдэг.

Польш: Сүйт бүсгүйтэй бүжиглэх эрхийг худалдаж авна

f59ec72ecc8456cfb391acb34f965521

Хуримын найранд уригдан ирсэн зочид сүйт бүсгүйтэй бүжиглэх эрхийг худалдаж авдаг нэгэн сонирхолтой ёс байдаг ажээ. Хуримын зочид сүйт бүсгүйн даашинзан дээр мөнгө тавьснаар түүнтэй бүжиглэдэг. Зарим нь сүйт залуутай ч гэсэн ийм маягаар бүжиглэх нь бий. Ийнхүү цугларсан мөнгийг шинэхэн хосын бал сарын зардалд зарцуулдаг гэнэ.

Энэ уламжлалыг Грек болон Кубаас гадна Азийн зарим оронд ч гэсэн дагадаг болжээ.

Борнео: Гурван өдөр бие засах хориотой

042009749e29c2d3f21f7ec74a23643d

Дэлхийн хамгийн том арлын нэг Борнео дээр Малайз Индонез болон Бруней улс оршдог. Тэгвэл арлын Tidung омогт шинэхэн хосыг гурван хоногийн турш бие засахыг хориглодог. Хэрэв энэхүү эртний уламжлалыг зөрчвөл шинэхэн гэр бүл аз жаргал амсахгүй бас мэндэлсэн үр нь нас барна гэж үздэг.

БНХАУ: Хуримлахаасаа өмнө нэг сарын турш уйлна

317d63baace326b70ef8a0ea1b1fd792

Найман сая гаруй хүн амтай Хятадын The Tujia үндэстэн хуримын өвөрмөц уламжлалтай. Сүйт бүсгүй хуримын ёслол болохоос нэг сарын өмнөөс ихэр татан уйлж эхэлдэг. Ингэхдээ өдөр бүр бүтэн цагийн турш уйлдаг бол 10 хоногийн дараа ээжтэйгээ уйлна.

Ийнхүү сайн уйлах нь ирээдүйн сайн сайхан амьдралыг зөгнөж буй хэрэг юм.

Гватемала: Аз жаргалын цагаан хонхон цэцгийг задална

bd6c1217e7b9f763c296a835a97e253c

Аз жаргалын цагаан хонхыг үр тариа цагаан будаа мөн гурилаар дүүргэсэн байдаг. Хонхыг шинэхэн хосыг хуримынхаа ёслолыг үйлдсэний дараа ордноос гарах агшин эсвэл найрандаа ирэх мөчид нь хүргэний ээж задалдаг уламжлалтай.

Энэ нь элбэг хангалуун аз жаргалтай бас өнөр өтгөн амьдралыг бэлгэдсэн эртний гайхалтай зан үйл юм. Зарим оронд шинэхэн хос руу будаа цацах нь бий.

Герман: Мод хөрөөднө

ee591216ededd3436bddf4ef2951f2e1

Германд шинэхэн хос хуримынхаа ёслолын үеэр хамтдаа мод хөрөөдөх ёстой байдаг. Ингэж хамтын хүчээр мод хөрөөдөх нь амьдралдаа тулгарсан анхны сорилтыг амжилттай даван гарлаа гэсэн санааг илэрхийлдэг. Мөн түүнчлэн насан туршдаа нэг нэгэндээ түшиг тулгуур нь болж амьдрахын бэлгэдэл болдог ажээ.

Кени: Сүйт бүсгүй рүү нулимна

b60fe25fa3f20a544c93cd7858240c81

Кенийн The Masai омгийнхон хуримын өвөрмөц уламжлалтай. Шинэхэн хосыг тосгоноо охин явах үеэр сүйт бүсгүйн эцэг нь охиныхоо толгой болон цээжин хэсэг рүү нулимдаг. Ийнхүү нулимах нь охиндоо аз жаргалтай амьдралыг ерөөж байгаа хэрэг юм. Ингээд залуу хос төрөлх тосгоноо орхин шинэ амьдралаа эхлүүлнэ.

Эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …