Сүнсний орон болсон аймшигтай 10 газар

014

Айдсыг тодорхойлоход хэцүү байж болох юм. Гэсэн ч айдас ямраар ч илэрч яаж ч бас юунд ч хүргэж мэднэ. Эдгээр газарт очиж үзээгүй атал оччихсон мэт хамаг биений шар үс арзайлган нуруугаар хүйт даалгах ажээ.

Ингээд сүнсний орон гэгддэг хамгийн олон бодит сүнстэй бас тэр хэрээрээ жуулчдын хамгийн их очдог алдартай газруудаас танилцуулъя.

10. АНУ: The Screaming Bridge

001

Ингэж нэрлэсэн гүүрний ойролцоо нас барсан хүмүүсийн сүнс хоргодсон байдаг. Америкт ийм нэртэй гүүр олон ба тэдгээрийн нэг нь Охиогийн The Screaming Bridge of Maud Hughes Road юм. Энэ гүүрэн дээрээс унаж нас барсан олон хүний сүнс тодорхой давтамжтайгаар сонсогддог гэж үздэг.

Хамгийн багадаа 36 хүн нас барсан нь баттай байдаг ба зандалчнаас зугтааж яваад үсэрч нас барсан бас хүүхдээ шидчихээд дараа нь өөрийгөө дүүжилсэн эмэгтэйн сүнс байдаг. Гүүрнээс 7.6 м – ийн доор төмөр зам бий.

9. Их Британи: The Ancient Ram Inn

002

003

Английн Глостерширт байдаг энэ байшин 1145 онд баригдсан ба эзэн хатагтай Caroline Humphries – ийн хэлснээр энд 20 гаруй сүнс амьдардаг. Эртний Паган хүмүүсийн булшин дээр баригдсанаас гадна нялх хүүхдээр тахил өргөдөг байсан гэгддэг энэ газар Rosie нэртэй охин бас нэг эрэгтэйн сүнсээрээ алдартай.

Байшинг сонирхохоор ирсэн хүмүүс нэг шөнө $50 хүртэлх ам.доллараар хонох боломжтой ч айснаасаа болж зарим нь цонхоор нь үсэрч зугтаадаг ажээ.

8. АНУ: Чикамогегийн тулалдааны талбар

004

The Battle of Chickamauga бол 1863 оны есдүгээр сарын 19-нөөс 20-ны хооронд болсон АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүн амь үрэгдсэн иргэний дайн юм. Cartoosa болон Walker мужийн газар нутагт болсон дайны үеэр 16.200 орчим хүн амь үрэгдсэн ба заримынх нь сүнс одоо ч амирлаагүй.

Тулалдааны талбарт ирсэн хүмүүс харилцан адилгүй зүйлсийг хардаг. Тухайлбал хамгийн түгээмэл нь цагаан даашинзтай эмэгтэйн сүнс юм. Тэрээр дайнд амь үрэгдсэн сүйт залуугаа эрэн одоо ч тэр газраар тэнүүчилсээр л байдаг. Бас нэг нь ногоон нүд юм. Энэ нүд 1870 оноос үзэгдэж эхэлсэн ба дэлбэрэлтэнд өртөж амь үрэгдсэн эзнээ ололгүй төөрсөөр яваа гэдэг.

7. Австрали: The Monte Cristo Homestead

005

006

Риверина мужийн Julee хотод байдаг энэ байшинг 1885 онд барьсан ба Christopher William Crawley – ийн гэр бүлийнхний 60 гаруй жилийн түүхийг өгүүлдэг аймшигтай газар ажээ.

Байшингийн тагтан дээрээс шидэгдэж нас барсан жирэмсэн эмэгтэйн сүнсээс эхлээд эзнийхээ гарт амьдаараа шатсан хүү болон далдын хүчний нөлөөгөөр нас барсан нярайн сүнс бий.

6. Чех: The Houska Castle

007

XIII зууны тэртээгээс хадгалагдаж үлдсэн энэ цайз Праг хотоос 47 км зайтай газар бий. Цайзыг тамын үүдэн дээр баригдсан гэж үздэг нь цайзын доор байдаг ёроолгүй цооногтой холбоотой.

Цайзыг бариулсан Ottokar II хаан цаазын ял авсан хэсэг хоригдолтой тохиролцож тэр цооногт юу байгааг мэдэхээр явуулсан ч нэг нь 30 сек хүрэлгүй хашгирч эхэлжээ. Тэгэхээр нь дээш татан гаргаж ирвэл 30 жилээр хөгширсөн мэт бууралтсан бас үрчлээтсэнийг олсон гэдэг.

Жуулчдын олноороо зорьдог энэ газар хачин жигтэй хашгирах чимээ сонсогддог нь сэртхийлгэм ажээ.

5. Их Британи: The Tower of London

008

Энэ бол Темза мөрний эрэгт байдаг түүхэн цайз юм. 1100 – 1952 оны хооронд шорон байсан газарт цаазын ял авсан хоригдлуудын дуун одоо ч хаддаг гэнэ. Цайзын мухарт авга ахынхаа гарт амиа алдсан хоёр гүнж байдаг. Тэр хоёрын байдгаараа айчихсан дүр зураг үзэгддэг бол хамгийн сонин нь 1816 онд амьтны халдлагад өртсөн хамгаалагчийн сүнс баавгайн хамт харагддаг гэнэ.

Тэгвэл хамгийн алдартай нь Henry VIII хааны гэргий Анна Болейн [ 1501 – 1536 ] – ийн сүнс юм. Түүнийг удам залгах ханхүү төрүүлсэнгүй хэмээн цаазаар авсан байдаг ажээ. Ингэхдээ зүрхийг нь суга татан авч зүрхэн хэлбэртэй хайрцагт хийсэн гэсэн түүх бий.

4. Франц: The Château de Brissac

009

Сүнс шүглэсэн цайз дэлхий дээр олон бий. Тэдгээрийн нэг нь XI зууны тэртээ баригдсан Cossé – Brissac – ийн гэр бүлийн цайз юм. Цайзыг өдгөө жуулчдын үзмэр болгосон ба хүсвэл хонож ч болно. Харин энэ хоорондоо Ногоон хатагтай хэмээн алдаршсан сүнсийг харах бас хоолойг нь сонсох магадлал өндөр.

Тодорхой цагт чимээ гаргадаг тэрээр нөхрийнхөө гарт амиа алдсан ч сүнс нь энэ газар амрагтай хамт хоргодон үлджээ. Хэрвээ түүнийг харвал хамар нүд хоёр нь байхгүй.

3. АНУ: The RMS Queen Mary

010

Зорчигч тээврийн хамгийн алдартай энэ хөлгийг TIME Magazine – аас хамгийн их сүнс хоргодсон аймшигтай арван газрын нэгээр онцолсон байдаг. Бараг 600 гаруй сүнс энд бий. Тухайлбал хөлгийн тавцан дээр алуулсан өвчтэй залуугийн сүнс бий. Тэрээр ирсэн хүн болгоны арьсан дээр аймшигтай тэмдэг үлдээдэг гэдгээрээ алдартай.

Тэгвэл 1942 онд HMS Curacoa гэдэг хөлөгтэй мөргөлдөж 300 хүний амийг авч одсон нь ч гэсэн хоргодсон сүнсний тухай аймшигтай түүхүүдийн нэг юм. Тэдний тусламж гуйн хашгирах дуун зогсоолдоо буй тансаг зочид буудал болсон The RMS Queen Mary хөлөгт сонсогдоно.

2. АНУ: The Eastern State Penitentiary

011

XIX зууны үеийн энэ шоронгийн харгалзагч нар хоригдлуудыг хамгийн их тарчлаан зовоодог байжээ. Жишээ нь номхотгогч цамц өмсгөн хүйтэн усанд хэдэн ч цагаар хамаагүй шидчихдэг байсан бол хамгийн алдартай сүнс нь Alphonse Capone [ 1899 – 1947 ] – ийнх гэдэг.

Шоронгийн хана нь хүртэл амьтай. Ялангуяа цаазын ялаа гүйцэтгүүлэхээр явж байгаа хоригдлуудын хашгирах нь одоо ч сонсогддог гэнэ.

1. АНУ: The Waverly Hills Sanatorium

012

013

Телевизийн The Ghost Hunters нэвтрүүлгээс энэ газрыг АНУ-ын хамгийн аймшигтай газраар нэрлэжээ. Сүрьеэгийн эмнэлэг байсан энэ газрыг асрамжийн газар бас шорон зэрэг олон зориулалтаар ашиглаж ирсэн юм. Хүүхдүүдийн бөмбөг тоглох бас дуулах нь сонсогдохоос гадна гинжлэгдсэн хөгшин эмэгтэй сүнс ч бий.

Хамгийн аймшигтай нь сувилагчийн пост байдаг. Нэг сувилагч цонхоор үсэрч нас барсан бол бас нэг сувилагч нь өөрийгөө дүүжилж нас баржээ. Энд ирсэн хүмүүст тэд эндээс явахыг тушаан хашгичдаг.

Эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …