Дэлхийн хамгийн том алтан бэлзэг

87b9e76e43b0e39cgreat
Дэлхийн хамгийн том алтан бөгжийг Арабын Нэгдсэн Эмират Улсын Шаржа хотын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн яармаг дээр толилуулжээ. Энэ чимэглэл 63 орчим килограмм жинтэй бөгөөд гурван сая долларын өртгөөр бүтсэн аж. Гэхдээ энэ бөгжийг худалдахгүй гэнэ шүү.

Бөгжний тойрог 217.5 сантиметр бөгөөд түүнийг цагаан, шар, ягаан алтаар урлажээ. Мөн түүнийг үнэт хийгээд хагас үнэт чулуу, Сваровски болор шигтгээгээр чимэглэсэн байна. Энэ урлагийн бүтээлийг 55 уран дархан 45 хоногийн туршид хөдөлмөрлөн бүтээжээ. Өвөрмөц бөгжийг Гиннесийн амжилтын номд бүртгэсэн аж.

703279f348b41b07great
Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …