“Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг баривчилжээ

ganzorig ooo  “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг хэд хоногийн өмнө цагдаагийн байгууллага баривчилжээ. Яг ямар хэргээр буруутгаж буй нь тодорхойгүй ч  “Эрдэнэт” үйлдвэрээс хувийн компанид их хэмжээний зээл олгуулсан хэрэгт буруутгасан байна.

Түүнийг албан тушаалаа ашиглан хувийн компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн, үүндээ авлига авсан байх магадалалтай гэж үзэн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Ч.Ганзориг нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар олон жил тасралтгүй ажилласан нэгэн бөгөөд МАН-ын хамгийн том санхүүжүүлэгчидийн нэг хэмээн намынх нь эрхэмүүд нотлож байсан байдаг. Ч.Ганзоригийн хэрэгт өөр хүмүүсийг ч шалгаж байгаа ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

  Монголын нүүдэлчин соёл, үндэсний өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын …