“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийнхөө нэвтрүүлэгт оролцсон бүх зочид хийгээд УИХ-ын гишүүд, сайд нарт хандан захидал бичжээ.
Тэрбээр захиандаа:
“Миний бие болон тэнгэрийн оронд одсон ээж минь энэ өвчний золиос болсон юм. Ээж минь оройтож оношлуулсан учраас хорвоог орхиж, харин би эрт оношлуулсан учраас амьд үлдэж чадсан билээ. Энэ аймшигт зовлонг бие сэтгэлээр туулсан хүний хувьд олон хүний амь аврахсан, Монголын минь олон мянган өрх тийм зовлонг бүү туулаасай гэж эх хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд бодох боллоо.” гэжээ. Тэрбээр цааш нь “World Health Organization ээс эрхлэн гаргадаг хавдрын тархалт, нас баралтыг дэлхийн улс оруудад харьцуулан гаргадаг Globocan цахим хуудаснаас үзэхэд Монгол улс элэгнийхорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд 1-р байрт, ходоодны хорт хавдрын өвчлөл насбаралтаар дэлхийд 2-рт, улаан хоолойн өвчлөл нас баралтаар мөн л дэлхийд 3-р байрт оржээ.Аймшигтай тоо байгаа биз. Монгол дахь судалгаагаар бүр ч сэтгэл зүсэм тоо гарна. Хортхавдраар өвчилсөн 4 хүн тутмын 3 нь хожуу буюу III-IV үе шатандаа оношлогдож байна. Энэ болнийт өвчлөгсдийн 75 хувь нь билээ. Гэтэл өдөр бүхэн 3-5 хүн хорт хавдар гэсэн оноштойгооршинээр бүртгэгддэг ба үүнээс өдөр бүр 2-3 хүн нь нас барж байна. Энэ бол манайх шиг цөөхөн хүнамтай улсад бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал гэж би боддог юм аа. Харинэнэ өвчнийг хазаарлах гол хүчин зүйл бол эрт оношилгоо, урьдчилан сэргийлэлт юм.
Манай улсад хавдраар дагнан ажилладаг ХСҮТЭ гэж бий. Бүх хавдартай өвчтөнүүд зөвхөн энэ эмнэлгээр үйлчлүүлдэг. Гэтэл энэ эмнэлэгт өнөөг хүртэл сайн чанарын компьютер томографиалга. Хүн амын дундах өвчлөл, нас баралт нь дэлхий нийтийн анхаарал татаад байхад улсын ганцэмнэлэг нь хавдрыг оношлох нарийвчилсан зүслэг бүхий компьютер томографигүй байж болох уу.Энэ аппаратыг Эрүүл мэндийн яам дэмжиж улсын төсөвт суулгаж өгсөн боловч Сангийн яамулсын төсвийг УИХ–д өргөн барихдаа хасчихжээ. Эдийн засгийн хямралтай байгаа хэдий ч Үндсэнхуулиндаа тунхаглаж өгсөнөөр Монгол хүн амьд явах эрхтэй шүү дээ. Монгол хүн аймшигтөвчнөөр шаналан үхэж байхад төр засаг ард иргэдээсээ оношилгооны аппарат харамлаж болохгүйгэж бодно” гэсэн байна.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бичсэн энэ захиа олон хүний анхаарлыг татасан бөгөөд УИХ-ын гишүүд ч нэлээд анхаарч, энэ талаар баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Сангийн сайдаас нэлээд асууж лавлаж байлаа.
Б.ЭНХ
эх сурвалж: news.mn