“Зүүн бүсийн их хурд”-ыг үзэх наадамчидад автобус үнэгүй үйлчилнэ

hentii  “Зүүн бүсийн их хурд” Хэнтий аймагт энэ сарын 26-нд “Зүүн бүсийн их хурд” хурдан морины уралдаан болно. Үүнтэй холбоотойгоор Өмнөдэлгэр сумын “Атибус” компанийн хамт олон нутгийнхандаа бэлэг барьж, автобусаар үнэгүй зорчуулах ажээ.

Хэнтий аймгийн ой баяр наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 25-ны өдөр тус компани дөрвөн том оврын автобусаар Хэнтий рүү үнэгүй тээвэрлэхээр болсон байна. Уг автобус энэ сарын 25-ны өдрийн 10:00, 17:00 цагуудаас тус бүр хоёр автобусаар Офицеруудын ордны өмнөх зогсоол дээрээс Улаанбаатар-Хэнтийн чиглэлд хөдлөнө. Үнэгүй зорчих иргэн нь Хэнтий аймгийн харьяат байх ёстой юм байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …