Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909:00 цагт: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран “Хот байгуулалтын тулгамдсан асуудлууд-2” сэдэвт ажил хэргийн уулзалтыг зохион байгуулах гэж байна. Тус уулзалт Монголын Архитекторуудын Эвлэлийн ордны хурлын танхимд болно.


09:00 цагт: Хотын захиргаа, бизнес эрхлэгчдийн хүсэлтээр Хархорин зах үйл ажиллагаагаа шинэчилж гадна талбайд худалдаа эрхэлдэг байсан иргэдэд зориулсан шинэ худалдааны төвийн нээлтийн ажиллагаа болно. Нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга болно нийслэлийн удирдлагууд, бизнес эрхлэгчид оролцоно. Утас: 96586689


09:00 цагт: БСШУЯ-ны харьяа Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 40 жилийн ойг угтан тус сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс “Цус сэлбэлт, судлалын үндэсний төв”-тэй хамтран “Таны сэтгэл-Амьдрах итгэл” сэдэвт цусны донорыг өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 99067861, 89007861


09:00 цагт: Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын шалгаруулалт Улаанбаатар чуулгын байранд эхэлнэ. Утас: 11330948, 99841725, 88004147, 99004147


09:00 цагт: Сүхбаатар дүүргийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 234 дүгээр цэцэрлэгийн нээлт болно. /Хаяг. СБД-ийн X хороо VII хороолол 16 дугаар сургуулийн зүүн талд/ Утас: 9664-6863, 9995-9021


09:00 цагт: “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн ядуурлыг буурулах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 88068048, 98811400, 99619045


11:00 цагт: Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Алтан намар 2015” хөгжмийн наадам зохион байгуулах талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: 10-р сарын сүүлээр болох Халх Голд Эдийн Засгийн Чөлөөт Бүс байгуулах тухай тогтоолыг эсэргүүцэх жагсаалыг ХҮН-аас зохион байгуулах болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.  Хэвлэлийн бага хурал Хөдөлмөрийн Үндэсний Намын төв байранд болно. Утас: 99063282


11:30 цагт: Баянхонгор аймгийн Дөвөнтийн уурхайд Хятадын “Жинлиань” компани хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаад 3 хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Монгол-Италийн төвөөс злхилн байгуулах “Итали хэл, соёл, боловсролын өдөрлөг” Туушин зочид буудлын 1 давхарт байрлах “976 Арт галерей”-д болно. Утас: 70009111


14:00 цагт: “Интернэт худалдааны анхдугаар коференц 2015” арга хэмжээний талаарх хэвлэлийн хурал Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88092225, 88112845


14:00 цагт: Гадаад хэргийн яам UPR info олон улсын төрийн бус байгууллага, НҮБ-ын Монгол Улс дахь Суурийн зохицуулагчийн алба, Нээлттэй нийгэм форумтай хамтран 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан Хүний эрхийн төлөв байдлын талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаарх уулзалт-ярилцлага, сургалтын үр дүнгийн талаарх хэвлэлийн хурал Гадаад хэргийн яамны 9 тоотод болно.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …