Та өөрийнхөө тухай мэдэхгүй сонирхолтой баримтууд

7026029546626622e21a61Та нүдээ нээсэн чигээрээ яагаад ч найтааж чадахгүй. Алтай хэлний язгуурын монгол хэлний бүлгийн монгол хэлээр та даргатайгаа, багштайгаа, ойр дотныхонтойгоо харилцдаг.

-Та өдөрт 23 000 удаа амьсгаа авч, бас гаргадаг.

-“Арьсыг нь хуулна!” гэж аймаар үг байдаг. Хэрвээ үнэнээсээ таны арьсыг өвчөөд хуулчихвал нэг шуудай төмсний хальстай тэнцүү жинтэй болно. Гурван килограмм!

-Та жил бүр дунджаар 100 гаруй килограмм мах буюу бүтэн хязаалан үхэр (яс, дотрыг нь хасаад) өлхөн иддэг. Нийтдээ та жилд 525 килограмм хүнс хэрэглэдэг.

– Амьдралын тань турш толгойн үс тань 725 километр буюу Улаанбаатараас Дорнод орохоос ч урт ургана.

– Таны аманд яг одоо 40 000 бактери язганаж байгаа.

– Гар нүүрийн 7 ширхэг саван хийхэд хүрэлцэх өөх тос таны бие махбодид бий.

– Таны гар утаснаасаа явуулдаг мессежний тэмдэгт нэг удаа 160-аас илүү гарахгүй.

– Үсний тань ганц ширхэг дунд зэргийн төмсийг өлхөн даана.

– Хамгийн хүчтэй булчин бол таны хэл. Хурууны хээ шиг хэлний хээ тань бас давтагдашгүй. Гэхдээ л цагдаа нар сэжигтний хэлний хээг долоолгож авч үлддэггүй.

– Нэг хоногт 33 литр мөсийг хайлуулах дулаан таны биеэс ялгардаг. “Би нүүдлийн цахилгаан станц” гэж Б.Лхагвасүрэн найрагч үүнийг л хэлсэн юм биш үү?

– Гарын хурууны хөмс хөлнийхөөс тань 4 дахин хурдан ургадаг.

– Таны араг яс 8 килограмм жинтэй.

– Хэрвээ та нийслэл Улаанбаатарт амьдардаг бол жилд 240 килограмм хорт бодисоор амьсгалдаг. Сонирхолтой нь, баруун уушиг тань зүүнээсээ илүү агаар багтаадаг.

– Та өдөрт 1 литр орчим хийг хэхэрч, эсвэл унгаж гадагшлуулдаг.

– Таны арьсны ам сантиметр бүрт өвдөлт мэдрэх 100 ширхэг мэдрэлийн эс бий. Нийтдээ биенд тань 75 километр урт мэдрэлийн судал байгаа.

– Өдөрт идсэн хоолны тань 125 грамм нь ялгадас болж гадагшилдаг.

-Нас барсны тань дараах 37 цагийн турш тархин дахь цахилгаан давтамж идэвхтэй хэвээр байна. Шалтгаан нь тархин дахь химийн урвал.

– Та хөхтний аймаг, приматын баг, гоминидын овогт багтах хомо сапиенс буюу ухаант хүн хэмээх зүйлийн АМЬТАН юм.

– Таны зүүд хичнээн баялаг үйл явдалтай байлаа ч үнэн хэрэгтээ хэдхэн секунд л үргэлжилдэг.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …